Хураангуй:
Бизнесийн байгууллагын тогтвортой үйл ажиллагаа явуулах үндсэн хүчин зүйл нь сайн шинжилгээ судалгаа хийхэд оршдог. Ийм учраас энэхүү судалгааны ажлаар эрүүл мэндийн салбарт бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлж буй бизнесийн байгууллагуудын өнөөгийн байдлыг судлан байгууллагын санхүүгийн шинжилгээг ашиглан тухайн салбарын онцлог, эрсдэлд тохируулан шийдвэр гаргалт хийх оновчтой арга аргачлалыг боловсрууллаа. Ингэснээр санхүүгийн байдлыг илүү бодитой харж шинжлэх боломж бүрдэж байгаа ба салбарын эрсдэлийг тодорхойлсоноор компанийн стратегийн шийдвэр гаргалтанд нөлөөлж бизнесийн шинэ салбар луу хөрвөх гэх мэт байдлаар компанийн тогтвортой байдал, санхүүгийн эрүүл байдал зэргийг ханган ажиллах боломжтой болдог. Судалгааны ажилд ажиглалтын, санал асуулгын, ярилцлагын аргууд болон ерөнхий арга болох анализ (задлан шинжлэх), синтез (нэгтгэн дүгнэх) ашигласан.