СЭЗИС - Бүтээлийн сан

Хятад улс хөрөнгийн зах зээлийн хөгжлийг үнэлэх нь: хөрөнгө оруулагчид үүсэх боломж ба аюул /Үнэт цаасны арилжаа/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Соронзонсайхан, Дашдорж
dc.contributor.author Цацралт, Цэлмүүн
dc.date.accessioned 2017-10-05T09:03:38Z
dc.date.available 2017-10-05T09:03:38Z
dc.date.issued 2017-10-05
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/780
dc.description.abstract БНХАУ-ын хөгжиж буй зах зээл нь одоогоор хамгийн их анхаарал татсан ирээдүйтэй зах зээлүүдийн нэг юм. Тиймээс өндөр өсөлт, ирээдүйтэй эдийн засгийн үр шимийг хүртэхийг хүсэж буй хөрөнгө оруулагчид нь Хятадын хөрөнгийн зах зээлийг ихээхэн хэмжээгээр сонирхож байгаа юм. Гэсэн хэдий ч боломж, эрсдэл хоёрын аль алийг нь харгалзах нь зүйтэй юм. Судлаачдын үзэж байгаагаар Хятадын зах зээлийн боломж нь эдийн засгийн бүтэц, гадаад худалдааны нөхцөлд орших бөгөөд харин хамгийн их эрсдэлтэй хүчин зүйл нь улс төр, зохион байгуулалтын нөхцөлд оршиж байгаа юм. Энэхүү судалгааны зорилго нь эдгээр боломж, эрсдэлтэй хүчин зүйлсийг БНХАУ-д хөрөнгө оруулагчийн хувьд давуу, сул талуудыг нь илүү нарийн үнэлэх бөгөөд оновчтой багцыг бүрдүүлэх стратегийн талаар судлах юм. Уг судалгаанд хэрэглэгдэх аргачлал нь хэсэгчлэн чанарын болон тоон байх бөгөөд макро эдийн засгийн онол, багцын онол, бүтэц зохион байгуулалтын онол, үр ашигтай зах зээл зэрэг өргөн хүрээтэй шинжилгээний хэрэгслийг ашиглан дүн шинжилгээ хийж хөгжиж буй зах зээлүүдийн талаар хийсэн судалгаануудын үндсэн дээр Хятад улсын хөрөнгийн зах зээлийг шинжлэх юм. Түүнчлэн уг судалгааны хүрээнд хуанлийн нөлөө нь БНХАУ-ын үнэт цаасны зах зээл дээр байгаа эсэхийг шалгах явдал болон судалгааны явцад БНХАУ-ын зах зээлийн онцлог, соёл уламжлалаас шалтгаалах өөр сарын нөлөө байгаа эсэхийг илрүүлэх зорилготой. Уг судалгааны үр дүнд БНХАУ-д хөрөнгө оруулахад давуу тал болон эрсдэлийг үүсгэх хүчин зүйлсийг тодорхойлсон бөгөөд Дэлхийн/Шанхай, Дэлхийн/Шенжений, Дэлхийн/Хонг Конгын гэх гурван өөр багцын хослолыг судлан зөвхөн Хонг Конгын хөрөнгийн бирж нь Дэлхийн Индекстэй хамгийн эерэг хамааралтай байна гэдгийг ажигласан бол харин Шанхай болон Шенжений хөрөнгийн бирж нь 40% хамааралтай байдгийг тогтоосон байна. Түүнчлэн Дэлхийн/Шанхай хотын хөрөнгийн биржийн багц нь хамгийн их стандарт хазайлттай бөгөөд хүлээгдэж буй өгөөжтэй байхыг тогтоосон. Тиймээс оновчтой багцын стратеги нь эрсдэлд дуртай хөрөнгө оруулагчдын хувьд Дэлхийн/Шанхай багцыг авах, эрсдэлд дургүй хөрөнгө оруулагчид нь Дэлхийн/Шенжений багцыг авах нь оновчтой гэж дүгнэж байна. Түүнчлэн хуанлийн нөлөөг харгалзан уг багцыг бүрдүүлэх нь өгөөжийг илүү ихээр хүртэх боломжтой болгоно гэж дүгнэсэн. en_US
dc.subject ХЯТАД УЛСЫН en_US
dc.subject ХӨРӨНГИЙН en_US
dc.subject ЗАХ ЗЭЭЛИЙН en_US
dc.subject ХӨГЖЛИЙГ en_US
dc.subject ҮНЭЛЭХ НЬ en_US
dc.subject ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮҮСЭХ en_US
dc.subject БОЛОМЖ БА АЮУЛ en_US
dc.title Хятад улс хөрөнгийн зах зээлийн хөгжлийг үнэлэх нь: хөрөнгө оруулагчид үүсэх боломж ба аюул /Үнэт цаасны арилжаа/ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах