СЭЗИС - Бүтээлийн сан

Зочид буудлын салбарт ногоон маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй байдал

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Ц, Ганцэцэг
dc.date.accessioned 2017-09-27T03:10:03Z
dc.date.available 2017-09-27T03:10:03Z
dc.date.issued 2017-09-27
dc.identifier.isbn 978-99978-1-044-1
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/773
dc.description.abstract Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлогод тусгасан зорилтуудын хүрээнд байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэх явдал манай улсад чухлаар тавигдаж, зарим нааштай эхлэлүүд гарч эхэлжээ. Тухайлбал, МҮХАҮТ 2010 оноос эхлэн Нидерландын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Европын Холбооны “Ногоон бүтээгдэхүүн ба шошгожуулалт“ төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд “Ногоон навч“ эко шошгыг эрчим хүч, ус, байгалийн нөөцийг арвилан хэмнэж, хүрээлэн буй орчноо хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж буй зочид буудал, жуулчны баазуудад олгож эхэлжээ. Эдгээрийн нэг болох “Цэцэг” зочид буудлын жишээн дээр байгальд ээлтэй бизнесийг хэрхэн хөгжүүлж буйг судлахыг хичээв. Түүнчлэн байгальд ээлтэй үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж байгааг тодруулах зорилгоор нийслэлийн гурав, дөрөв, таван одны зэрэглэлтэй нийт 14 зочид буудлаас асуулгын болон фокус бүлгийн ярилцлагын аргаар судалгаа авсан болно. “Цэцэг” зочид буудал эко шошго авсан байгууллагын хувьд салбартаа тэргүүлж байгаа бөгөөд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг хэрэгжүүлснээр урсгал зардлыг зохих хэмжээгээр хэмнэж байна. Судалгаанд хамрагдсан зочид буудлуудын 43 хувь нь эрчим хүч, 57 хувь нь ус хэмнэдэг, мөн 57 хувь нь хог хаягдлыг ангилан ялгаж, хоёрдогч түүхий эд тушаадаг, 38 хувь нь байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн худалдан авдаг гэх мэтээр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг ажээ. Ийнхүү байгальд ээлтэй чиглэлээр ажиллаж буй зочид буудлын тоо цөөн байгаа нь судалгааны явцад ажиглагдсан учир энэ талаар бусад зочид буудал, үйлчилгээний газрууд анхаарах нь зүйтэй байна. en_US
dc.description.sponsorship СЭЗИС en_US
dc.language.iso mng en_US
dc.relation.ispartofseries СЭЗИС-ийн ЭШХ-ын илтгэлүүдийн эмхэтгэл №8;25
dc.subject ногоон маркетинг en_US
dc.subject тогтвортой хөгжил en_US
dc.subject ногоон хөгжил en_US
dc.title Зочид буудлын салбарт ногоон маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй байдал en_US
dc.type Article en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах