СЭЗИС - Бүтээлийн сан

Тогтвортой аялал жуулчлалын маркетинг: Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх тогтолцоо

Товч мэдээллийг харах

dc.contributor.author З, Ундрах
dc.date.accessioned 2017-09-27T03:09:20Z
dc.date.available 2017-09-27T03:09:20Z
dc.date.issued 2017-09-27
dc.identifier.isbn 978-99978-1-044-1
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/772
dc.description.abstract Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбар дахь хариуцлагатай байдлыг хангах чухал асуудал бол аялал жуулчлалын тогтвортой байдал юм. Тогтвортой байдлыг нөхцөлдүүлэгч үндсэн чиглэл нь нийгэм, соёл, эдийн засаг, байгаль орчны асуудлуудыг хамрах бөгөөд тогтвортой аялал жуулчлалын зорилго, зорилтыг хангахад оролцогч талуудын хандлага, хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг чухал нөлөө үзүүлдэг. Иймд тогтвортой аялал жуулчлалын хөгжлийг аялал жуулчлалын маркетингийн үйл ажиллагаагаар дэмжих, өөрөөр хэлбэл “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх тогтолцоо”-г бэхжүүлэхийн ач холбогдлыг энэхүү судалгааны ажлын хүрээнд судлав. Судалгааны ажлыг Хангайн бүсийн нутаг дэвсгэр болох Архангай, Өвөрхангай аймгийн тус бүр таван сум, нийт 10 сумын хэмжээнд явуулан, аялал жуулчлалын салбарын гол оролцогч талууд болох төрийн байгууллага, бизнесийн байгууллага, орон нутгийн иргэдийн төлөөлөлийг хамрууллаа. Судалгааны үр дүнд “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх тогтолцоо”-г бэхжүүлэх гурван шатлал буюу институцийн бүтэц, оролцогч талуудын хамтын ажиллагаа, зорих газар (дестинаци) төлөвлөлтийн үйл явцыг тодруулан, тулгамдаж буй гол асуудлууд хийгээд тогтвортой аялал жуулчлалын маркетингийн үндсэн чиглэлийг тодорхойлохыг оролдов. Аялал жуулчлалын хөгжил, удирдлага, маркетингийн төлөвлөлтөн дэх институцийн бүтэц тодорхойгүй, ойлгомжгүй бөгөөд гол тулгамдаж буй асуудал нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд төрийн байгууллагын төлөөлөл эрхзүйн чадамжгүй, бодлого хэрэгжилтийн санхүүгийн эх үүсвэр нь тодорхой бус байна. Харин оролцогч талуудын хамтын ажиллагаан дахь харилцан үл ойлголцол нь орон нутгийн аялал жуулчлалын хөгжилд сөргөөр нөлөөлдөг болох нь судалгааны ажлын үр дүнгээр илэрлээ. en_US
dc.description.sponsorship СЭЗИС en_US
dc.language.iso mng en_US
dc.relation.ispartofseries СЭЗИС-ийн ЭШХ-ын илтгэлүүдийн эмхэтгэл №8;24
dc.subject Тогтвортой аялал жуулчлалын маркетинг en_US
dc.subject аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт en_US
dc.subject институцийн бүтэц en_US
dc.subject Зохицуулалт en_US
dc.subject хамтын ажиллагаа en_US
dc.subject төлөвлөлт en_US
dc.title Тогтвортой аялал жуулчлалын маркетинг: Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх тогтолцоо en_US
dc.type Article en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах