СЭЗИС - Бүтээлийн сан

Орон нутгийн олборлох үйлдвэрийн татварын орчны судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Б, Дуламсүрэн
dc.contributor.author Д, Янжмаа
dc.date.accessioned 2017-09-27T02:25:52Z
dc.date.available 2017-09-27T02:25:52Z
dc.date.issued 2017-09-27
dc.identifier.isbn 978-99978-1-044-1
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/753
dc.description.abstract Улс орны хөгжлийн гол тулгуур аж үйлдвэрийн салбар байдаг. Манай улсын аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг уул уурхайн олборлох салбар гүйцэтгэж байна. Мөн сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр эрдэс түүхий эдийн үнэ ханшийн өсөлт, эрэлтээс үүдэн уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзлэх болжээ. Уул уурхайн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 17%, улсын төсвийн 23,8%, экпортын орлогын 82%-ийг бүрдүүлж байна. Олборлох салбарын бүтээгдэхүүн гаргалтыг 1%-аар нэмэгдүүлэхэд Монгол Улсын ДНБ нь 0,34% өснө гэсэн тооцоо байдаг. Тиймээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчин, татварын оновчтой хувь хэмжээ маш чухал юм. Энэхүү судалгааны ажлын хүрээнд уул уурхайн салбарт мөрдөгдөж буй татвар эрх зүйн орчин, орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийн өнөөгийн байдлыг судалж цаашид орон нутгийн олборлох салбарын үйлдвэрлэлийн хэтийн төлөв болон татварын орлогын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлохыг зорилоо. Олборлолтын хэмжээ өсөхийн хэрээр татварын хэмжээ өсч, цаашид төсвийн орлого нэмэгдэх хандлагатай байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна. en_US
dc.description.sponsorship СЭЗИС en_US
dc.language.iso mng en_US
dc.relation.ispartofseries СЭЗИС-ийн ЭШХ-ын илтгэлүүдийн эмхэтгэл №8;38
dc.subject Орон нутгийн төсөв, татварын орлого, үйлдвэрлэл, орлогын хэтийн төлөв en_US
dc.title Орон нутгийн олборлох үйлдвэрийн татварын орчны судалгаа en_US
dc.type Article en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах