СЭЗИС - Бүтээлийн сан

Татварын өршөөлийн хуулиудын хэрэгжилт, үр дүн: Монгол улсын жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Б, Болор
dc.contributor.author Э, Ундармаа
dc.contributor.author Л, Хишигбаяр
dc.date.accessioned 2017-09-27T02:23:10Z
dc.date.available 2017-09-27T02:23:10Z
dc.date.issued 2017-09-27
dc.identifier.isbn 978-99978-1-044-1
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/752
dc.description.abstract Улс орнуудын төсвийн орлогыг бүрдүүлэх, эдийн засгийн аливаа бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх үндсэн арга зам нь татварын тогтолцоо байдаг. Татварын тогтолцооны үндсэн зарчмуудын дагуу татвар нь тэгш шударга, тодорхой, төлөгдөхүйц, үр ашигтай байх ёстой юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих зорилгоор хамгийн өргөн хэрэглэгддэг татварын бодлогын арга хэмжээ нь татварын өршөөл үзүүлэх явдал юм. Монгол Улсад 2007, 2008, 2015 онд татварын өршөөлийн хуулиудыг баталж хэрэгжүүлсэн байна. Манай орны хувьд татварын өршөөлийн хуулиуд нь илрээгүй байсан орлого, хөрөнгийг ил болгох, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулах, татварын суурийг нэмэгдүүлэх, санхүү, татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү торгуульгүйгээр залруулах болон татварын үндсэн зарчмуудыг хангах зэрэг зорилгыг хэрхэн биелүүлсэн, олон улсын туршлагатай харьцуулахад үр дүн нь ямар байгаа талаар судалж дүгнэхийг зорьсон болно. Судалгааны ажлын хүрээнд бизнесийн байгууллагуудын нягтлан бодогчид, татварын судлаач мэргэжилтнүүдээс асуулга, ярилцлагын аргаар судалгаа авч боловсруулалт хийсэн бөгөөд ТЕГ-аас гаргасан статистик мэдээллүүдийг ашиглав. Судалгаанд оролцогчдын үзэж байгаагаар болон статистик мэдээллийн дүнгээс харахад манай улсад хэрэгжсэн уг хуулиуд нь үндсэн зорилгоо биелүүлээгүй, татварын үндсэн зарчмуудыг биелүүлж чадаагүй гэсэн үр дүн гарч байна. Иймд, цаашид татварын өршөөлийг хэрэгжүүлэхийн өмнө судалгаа шинжилгээ хийх, өмнөх өршөөлийн хуулиудын хэрэгжилтийн үр дүнг харгалзаж үзэх, өршөөлд хамрагдаж чадаагүй бизнесийн байгууллагуудад зориулан татварын ялгавартай бодлого хэрэгжүүлэх эсэх талаар үргэлжлүүлэн судалгаа хийж, аргачлал боловсруулах, шаардлагатай нь харагдаж байна. en_US
dc.description.sponsorship СЭЗИС en_US
dc.language.iso mng en_US
dc.relation.ispartofseries СЭЗИС-ийн ЭШХ-ын илтгэлүүдийн эмхэтгэл №8;37
dc.subject татварын өршөөл, татварын хуулийн хэрэгжилт, татварын өршөөлийн эерэг сөрөг үр дагавар en_US
dc.title Татварын өршөөлийн хуулиудын хэрэгжилт, үр дүн: Монгол улсын жишээн дээр en_US
dc.type Article en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах