СЭЗИС - Бүтээлийн сан

Хүрээлэн буй орчны бүртгэлийн түүхэн хөгжил, хөгжлийн чиг хандлага

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Д, Өлзиймаа
dc.contributor.author Б, Даваадорж
dc.contributor.author Ц, Эрдэнэцэцэг
dc.date.accessioned 2017-09-26T10:01:15Z
dc.date.available 2017-09-26T10:01:15Z
dc.date.issued 2017-09-26
dc.identifier.isbn 978-99978-1-044-1
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/751
dc.description.abstract Энэхүү судалгааны зорилго нь хүрээлэн буй орчны бүртгэлийн үүсэл, түүхэн хөгжил чиг хандлагыг судалж, цаашдын уламжлалт нягтлан бодох бүртгэлийн үүргийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох явдал юм. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хүрээлэн буй орчны хамгааллын асуудал чухал болоод байна. Эдийн засгийн өсөлтийн гол цөм нь үйлдвэрүүд байдаг бөгөөд энэхүү эдийн засгийн хэт өсөлт, компаниудын бизнесийн үйл ажиллагаа, хэт үйлдвэржилт нь хүрээлэн буй орчинд усны бохирдол, агаарын бохирдол, хорт хаягдлын бохирдол, дуу чимээний бохирдол, хөрсний бохирдол болон бусад аюулыг учруулсаар байна. Судалгаанаас харахад 1960-аад онд болсон томоохон байгаль орчны гамшгууд нь хүний үйл ажиллагаанаас болсон хүрээлэн буй орчны нөлөөнд илүү их анхаарлаа хандуулахад хүргэсэн (Паркер 2005) байна. Судлаач Ховард Бауны (1953) бичсэн “Ажил хэрэгч хүний нийгмийн үүрэг хариуцлага”нэртэй бүтээлд “байгууллагын нийгмийн үүрэг хариуцлага” гэдэг нэр томьёог шинээр гаргаж ирсэн бөгөөд энэ үеэс эхлэн хүрээлэн буй орчны хамгаалал, тогтвортой байдал, бүртгэлийн тухай суурь ойлголт бий болсон бөгөөд өнөөг хүртэл уламжлалт нягтлан бодох бүртгэлийн системтэй холбогдон хөгжиж байна. Манай улсын хувьд хүрээлэн буй орчны нягтлан бодох бүртгэлийн хөгжлийн нарийвчилсан судалгаа, хөгжлийн үе шатуудыг тодорхойлж хэвлүүлсэн бүтээлүүд бий болоогүй байгаа бөгөөд уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотойгоор байгаль орчны нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө учруулж буй асуудал анхаарал татах болжээ. Үүнтэй холбоотой хууль эрх зүйн орчны шинэчлэлт, холбогдох зохицуулалтууд гарах болсон байна. Энэхүү судалгааны ажил нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт хүрээлэн байгаа орчны бүртгэлийн үндэс, хөгжлийн үе шатнаас эхлэн авч үзэж, уламжлалт нягтлан бодох бүртгэлийн нэг хэсэг болох хүртэлх үеийг хамруулан судалсан бусад улс орны мэргэжлийн бүтээл туурвил, мэргэжилтүүдийн үзэл баримтлалын талаар, мөн хүрээлэн буй орчны бүртгэл, уламжлалт нягтлан бодох бүртгэлийн системийн хамаарал, сул талыг авч үзнэ. Хоёрдугаар хэсэгт, манай улсын хүрээлэн орчны бүртгэлийн байдлыг авч үзнэ. en_US
dc.description.sponsorship СЭЗИС en_US
dc.language.iso mng en_US
dc.relation.ispartofseries СЭЗИС-ийн ЭШХ-ын илтгэлүүдийн эмхэтгэл №8;36
dc.subject Нягтлан бодох бүртгэл, хүрээлэн буй орчны бүртгэл, нийгмийн хариуцлага en_US
dc.title Хүрээлэн буй орчны бүртгэлийн түүхэн хөгжил, хөгжлийн чиг хандлага en_US
dc.type Article en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах