СЭЗИС - Бүтээлийн сан

Монголын улсын тогтвортой хөгжилд сүүний салбарын гүйцэтгэх үүрэг

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Ц, Нансалмаа
dc.date.accessioned 2017-09-26T09:58:35Z
dc.date.available 2017-09-26T09:58:35Z
dc.date.issued 2017-09-26
dc.identifier.isbn 978-99978-1-044-1
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/749
dc.description.abstract Дэлхий дахинаа сүүний салбарыг хүн амын байнгын өсөн нэмэгдэж буй хоол тэжээлийн хэрэгцээг урт хугацаанд тогтвортой хангах хүнсний амин чухал салбаруудын нэг үздэг. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хувьд сүүний салбар нь жижиг фермерийн аж ахуйн амьжиргааны тогтвортой түвшин, эдийн засгийн өсөлтийн уян хатан нөөцийг хангах замаар хөдөө орон нутгийн эдийн засгийг сэргээх гол нөөц боломж болдог байна. Хүн төрөлхтний эртний хүнсний нэг бөгөөд байгалиас заяасан, уламжлалт, үнэ цэнт, “органик”, стратегийн, “шим тэжээллэг” (Хүнсний тухай хууль, 2012) хүнс болох сүүний салбарын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд гүйцэтгэх үүргийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хандлага, загвар, сүүний үйлдвэрлэл, хэрэглээний байдалд тулгуурлан судлахыг зорилоо. “Дэлхийн сүүний хөтөлбөр”-ийн газрын үзэж байгаагаар “Сүү үйлдвэрлэл нь байгалийн нөөцийг хамгаалах, амьжиргааны түвшинг дэмжихийн хамт эрүүл малаас аюулгүй, тэжээллэг хүнсээр хангах чадварыг тасралтгүй дээшлүүлэх үүрэг хүлээдэг, эрчимтэй өсөлт бүхий салбар ((Global Dairy Agenda for Action), 2015-2016) юм. Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн аж ахуйн байгууллага “сүү үйлдвэрлэлийн хөгжил нь эдийн засгийн өсөлт, хүнсний аюулгүй байдал, ядуурлыг бууруулах зорилгыг хэрэгжүүлэх тогтвортой, эрх тэгш, хүчирхэг хэрэгсэл (FAO, 2017) гэж тодорхойлжээ. Судлаачид, эрдэмтэд сүүний салбарыг тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулан тогтолцоонд нь цогц байдлаар хөгжүүлэх үзэл баримтлалын үүднээс сүүний салбарын тогтвортой байдлын загвар, хандлага, үзэл баримтлалыг боловсруулсан бөгөөд олон улсын холбоод, хөтөлбөрийн газрууд фермерийн аж ахуй эрхлэгчид, сүүний бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж эхэлж байна. Монгол Улсад сүүний салбар нь өрх, айлын түвшнээс улс орны хэмжээнд хоол хүнсний үндсэн эх үүсвэр болж, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс болсон хэвээр байна. Сүүний салбарын хөгжил нь уламжлалт сүү, цагаан идээний үйлдвэрлэл, сүүний аж үйлдвэрийн хөгжилтэй нягт холбоотой. Монголчууд 5000 орчим жилийн тэртээгээс амьжиргааны гол хэрэгсэл болгосон бэлчээрийн мал аж ахуйдаа түшиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж, тухайлбал, махан хоолны 200, цагаан идээ, цагаан хоолны 150, боов, идээний зүйл 50 гаруй, бүгд 400 гаруй нэр төрлийн хоол, хүнс үйлдвэрлэж ирсэн (Цэвэл.Я, 1959) түүхтэй бөгөөд уламжлалт арга, технологиор бэлтгэгдсэн сүү, цагаан идээ нь өнөө хүртэл хүн амын хүнсний үндсэн гол хэрэгцээ байсаар байна. Улс орон бүр эдийн засгийн өсөлт, нийгмийн сайн сайхан байдал, байгалийн нөөц, баялгийн ашиглалтын зохистой шүтэлцээ, харилцаа холбоо дунд тогтвортой хөгжих бодлого баримтлах болсон өнөө үед монгол эрдэмтэд, судлаачид ч ХАА-н салбар түүний дотор мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар судалгаа, бүтээл туурвих эхлэл тавигдаж, Монголын Улсын Засгийн газар “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлого боловсруулан хэрэгжүүлж байна. 2015 оны байдлаар хөдөө аж ахуйн салбараас 874.3 мянган тн сүү үйлдвэрлэж, үүнээс 70.3 сая литр сүүг үйлдвэрийн аргаар боловсруулан хүн амын хэрэгцээнд нийлүүлсэн нь 1990-ээд оноос хойш уналтын байдалд орсон сүү үйлдвэрлэлийн салбар сэргэж, хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих томоохон салбар, хүн амыг аюулгүй, найдвартай, эрүүл хүнс тэжээлээр хангах тогтвортой эх үүсвэр болон хөгжих боломж бүрдээд байна. en_US
dc.description.sponsorship СЭЗИС en_US
dc.language.iso mng en_US
dc.relation.ispartofseries СЭЗИС-ийн ЭШХ-ын илтгэлүүдийн эмхэтгэл №8;23
dc.title Монголын улсын тогтвортой хөгжилд сүүний салбарын гүйцэтгэх үүрэг en_US
dc.type Article en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах