СЭЗИС - Бүтээлийн сан

Эрүүл мэндийн салбарын ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Э, Болордой
dc.date.accessioned 2017-09-25T03:13:27Z
dc.date.available 2017-09-25T03:13:27Z
dc.date.issued 2017-09-25
dc.identifier.isbn 978-99978-1-044-1
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/738
dc.description.abstract Монгол Улсын эрүүл мэндийн яамнаас сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт анхаарал хандуулах болж, 2016 оныг хэрэглэгч төвтэй байгууллага болох зорилго тавин ажиллаж байгаа билээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь тоног төхөөрөмж суурилсан хүн төвтэй үйлчилгээ болохын хувьд эмч, сувилагч нар нь үйлчилгээний чанарт шууд нөлөө үзүүлдэг. Иймд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд эмч, сувилагчдын сэтгэл ханамжид анхаарал хандуулах нь зайлшгүй чухал. Судлаач нь Дорнод аймгийн төв Чойбалсан хотод байрлах Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төв, өрхийн эрүүл мэндийн төв болон хувийн эмнэлэгт ажиллах эмч, сувилагчдын сэтгэл ханамжийн өнөөгийн байдлыг судлахыг зорилоо. Сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлохдоо олон улсын судалгааны байгууллагуудын судалгааны тайлан, энэ чиглэлийн судалгаануудад түшиглэх, мөн ганцаарчилсан ярилцлагын аргыг ашиглав. Эрүүл мэндийн салбарын ажилчдын сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулсны үндсэн дээр судалгааны асуулгыг боловсруулан, судалгааны өгөгдөл цугуулав. Судалгааны өгөгдлийг SPSS 23.0 программыг ашиглан боловсрууллаа. Судалгааны үр дүнд сэтгэл ханамжтай ажиллахад гол нөлөө үзүүлэгч хүчин зүйлс нь цалин хөлс-цалингийн хэмжээ, ажил-ажилдаа дуртай байх, ажлын байраа зөв сонгосон эсэх, ажлын байрны аюулгүй байдал, боломж ур чадварыг ашиглах, ажилтан хоорондын харилцаа холбоо, ажлын орчин, ажлын гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрөх, өсөж дэвших боломж-албан тушаал ахих дэвших, сурч хөгжих боломж, удирдлага-удирдлага болон дээд албан тушаалтны ур чадвар, хамтран ажиллагчид-найрсаг эдгээр хүчин зүйлс байна. Судалгаагаар сэтгэл ханамжийн ерөнхий дундаж түвшин 4.59 /1-7 шкалаас/ буюу сэтгэл ханамжтай ч биш ханамжгүй ч биш гэсэн үр дүн гарлаа . Энэ нь ажилчдын сэтгэл ханамж дунд зэрэг байгааг харуулж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд ажилчдын сэтгэл ханамжийг тогтмол судлах, түүнийг дээшлүүлэхэд анхаарал хандуулах нь чухал ач холбогдолтой. en_US
dc.description.sponsorship СЭЗИС en_US
dc.language.iso mng en_US
dc.relation.ispartofseries СЭЗИС-ийн ЭШХ-ын илтгэлүүдийн эмхэтгэл №8;15
dc.subject Эмч en_US
dc.subject эмнэлэг en_US
dc.subject салбар en_US
dc.subject үйлчилгээ en_US
dc.subject хүчин зүйл en_US
dc.title Эрүүл мэндийн салбарын ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа en_US
dc.type Article en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах