Хураангуй:
Монгол Улсад экспортын чиг баримжаатай үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих гол хөшүүргүүдийн нэг болох санхүүгийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор олон улсад хэрэглэгддэг “экспортын кредит даатгал” (export credit insurance)-ыг зах зээлд нэвтрүүлэх, түүнийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, амжилттай нутагшуулахын тулд экспортлогчдыг сургаж бэлтгэх цогц хөтөлбөрийн талаар энэхүү сэдвийн хүрээнд судалж байгаа болно.