Хураангуй:
Энэхүү дипломын ажлаар Хөгжлийн банк гэж юу?, амжилттай ажиллахад шаардлагатай орчин нөхцөл бүрдсэн үү? гэсэн үндсэн хоёр асуултад хариулахыг зорих бөгөөд “SWOT + Хэмжилт” шинжилгээг хийснээр одоогийн байдлыг таньж, хэтийн төлөвийг тодорхойлов. Монгол Улсын Хөгжлийн Банк амжилттай ажиллахад орчин нөхцөл бүрдээгүй байсан бөгөөд хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар амжилттай ажиллах эрх зүйн үндэс тогтож байна гэсэн дүгнэлтэд хүрсэн болно.