СЭЗИС - Бүтээлийн сан

Монголын банкуудад олон улсын Базел III стандартыг нэвтрүүлэх боломж, арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Энхбат, Мөнхтуяа
dc.date.accessioned 2017-06-29T06:48:54Z
dc.date.available 2017-06-29T06:48:54Z
dc.date.issued 2017-06-29
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/715
dc.description.abstract Арилжааны банкуудын 2013 оны эхний хагас хүртэл тогтмол буурч байсан чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 2016 оны 4 дугаар улиралд 8.49% болж өмнөх оны мөн үеэс 1.03%-аар нэмэгдэж системийн хэмжээгээр арилжааны банкуудын ашиг 2013-2016 онд 18%-аар буурсан нь банкны салбарыг уналтад орж буйг илтгэж байгаа учир олон улсын зөвлөмжийн дагуу заасан алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гадаадын банкуудын хувьд энэ нөхцөлд Базелын хорооноос гаргасан 3 удаагийн зөвлөмж болох Базел I, II, III стандартыг даган мөрддөг байна. Судалгааны ажлын гол зорилго нь Монголын банкуудад олон улсын Базел III стандартын хэрэгжилтийг үнэлэх, түүнийг сайжруулах боломж арга замыг тодорхойлоход оршино. Монголын банкны системийн Базел III стандартын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор судалгааны асуулга боловсруулан үнэлгээ хийхэд Монголын банкны систем нь Базел I.5 стандартыг мөрдөж байгаа бөгөөд Базел III стандартыг холбогдох журмууддаа 2015 оноос тусгасан ба эндээс зах зээлийн эрсдэлийн удирдлага, хөрвөх чадварын эрсдэлийн удирдлага, хүүний түвшний эрсдэлүүддээ хамгийн анх Базел III -ыг тусгасан гэсэн үр дүн гарсан юм. Арилжааны банкуудад Базел III стандартыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа боловч энэ нь банкныхаа хэмжээнээс хамаарч байна. Монголд Базел III стандартыг хэрэгжүүлсэнээр системийн хэмжээнд эрсдэл буурна, үүний зэрэгцээ нөгөө талдаа ашигт ажиллагааг бууруулах бөгөөд энэ нь зээлжилтийн түвшинг мөн бууруулах сул талтай байна. Олон улсад нэр хүндтэй банк болоод зогсохгүй гадаад зах зээлтэй харилцаа холбоогоо сайжруулах боломж бүрдэх юм. Базелын стандартыг зах зээлийн хэвийн бус нөхцөлд ганц ашиглах бус эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилго мөн бий. Иймд гадаад болон дотоод гэнэтийг шокыг тэсвэрлэх чадвар нэмэгдэх болно. Банкууд нь Базелын хорооны харьцаа үзүүлэлтүүдийн 57%-ийг нь дундаас доогуур түвшинд тооцоолдог байна. Энгийн I ЗӨХ, нэмэлт I ЗӨХ-ийг банкууд байгуулдаггүй. Харьцаа үзүүлэлтийн үнэлгээнд хамгийн өндөр дүнг гэрээний нөгөө талын зээлийн эрсдэлийн стандартчилагдсан арга, зах зээлийн эрсдэл дэх хамгийн бага өөрийн хөрөнгийн шаардлага 2 үзүүлэлт авсан юм. Зах зээлийн эрсдэл дэх хамгийн бага өөрийн хөрөнгө нь системийн хувьд нэвтрүүлэх үйл явц явагдаж байгаа бол бусад стандартуудын нэвтрүүлэлтийн байдлыг тооцох боломжгүй байлаа. en_US
dc.subject Базел en_US
dc.subject Банк en_US
dc.subject Олон улсын стандарт en_US
dc.subject Эрсдэл en_US
dc.subject Базел III en_US
dc.subject Монголын банкууд en_US
dc.subject Санхүүгийн хямрал en_US
dc.subject Банкны эрсдэл en_US
dc.subject Эрсдэлийн менежмент en_US
dc.subject Олон улсын эрсдэл en_US
dc.subject Монголын банкуудын эрсдэл en_US
dc.subject Хямралын үе en_US
dc.title Монголын банкуудад олон улсын Базел III стандартыг нэвтрүүлэх боломж, арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах