СЭЗИС - Бүтээлийн сан

“ICHAK ADIZES-ИЙН БАЙГУУЛЛАГЫН АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ЗАГВАР”-ААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТОГТВОРТОЙ ЯВУУЛЖ БУЙ ЗАРИМ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ШИНЖЛЭХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Эрдэнэцогт, Цэлмэг
dc.date.accessioned 2017-06-28T08:02:37Z
dc.date.available 2017-06-28T08:02:37Z
dc.date.issued 2017-06-28
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/709
dc.description.abstract Сүүлийн 5 жилийн байдлаар аж ахуйн нэгжийн тоо дунджаар 11.8% өссөн боловч тухайн жилийн үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын тоог нийт аж ахуйн нэгжид харьцуулахад дунджаар 3% орчим буурсан байна. Мөн үйл ажиллагаа эрхлээгүй байгаа, үйл ажиллагаагаа түр зогсоосон болон бүтэн зогсоосон аж ахуйн нэгжийн нийлбэр дүнг нийт аж ахуйн нэгжид харьцуулахад жилд дунджаар 7% өсжээ (Үндэсний Статистикийн Хороо, 2017). Амьдралын мөчлөгийнхөө эхлэл үед байгууллагын үйл ажиллагаа нь үүсгэн байгуулагч болон дээд төвшний удирдлагуудын хяналтад багтах бөгөөд байгууллага хөгжихийн хирээр төлөөллийн асуудал гарч ирдэг. Системийн онолоор тайлбарлавал төлөөллийг хэрэгжүүлж буй тэрхүү мөчөөс эхлэн байгууллага гэх нээлттэй систем нь зөвхөн удирдлагуудын хяналтын хүрээн доторх нөлөөллөөс гадна хяналтаас гадуурх маш олон хүчин зүйлсийн нөлөөллөөс бүрэлдэн тогтож, тэр чинээгээр ойлгоход илүү нарийн төвөгтэй бөгөөд хоорондоо нягт уялдаа холбоотой систем болдог. Удирдлагууд одоо үйл ажиллагаандаа анхаарахаас гадна өөрийн үүсгэн бий болгосон тогтолцоог ойлгох, үнэлэх цаашлаад хариу үйлдэл үзүүлэх цаг нь иржээ. Байгууллага цаашид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх боломжийг олгодог, өөрийгөө судлах тогтолцооны суурийг тавьдаг нэгэн арга зүй нь байгууллагын амьдралын мөчлөгийн онолоор өөрийн үйл ажиллагааг шинжлэх, үнэлэх явдал юм. Амьдралын мөчлөгийн хамгийн ач холбогдолтой 9 ялгаатай загвар байдаг бөгөөд эдгээрийн дотроос Adizes-ийн загварыг энэхүү дипломын ажилдаа голлох эх сурвалж болгон сонгон авлаа. Энэ онолыг ашиглан байгууллага амьдралынхаа мөчлөгийн үе шатууд дээр гардаг сорилт, хямралууд, хэвийн болон, хэвийн бус асуудлуудыг таньж мэдэн өөрийн үйл ажиллагаагаа амьдралынхаа мөчлөгтэй харьцуулан ямар асуудал дээр илүүтэй ач холбогдол өгөх шаардлагатай талаар мэдэж авах боломжтой юм. en_US
dc.subject Adizes, Ichack Adizes, Байгууллагын амьдралын мөчлөг, Амьдралын мөчлөг en_US
dc.title “ICHAK ADIZES-ИЙН БАЙГУУЛЛАГЫН АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ЗАГВАР”-ААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТОГТВОРТОЙ ЯВУУЛЖ БУЙ ЗАРИМ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ШИНЖЛЭХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах