СЭЗИС - Бүтээлийн сан

Орон сууцны зээлийн банкны салбарт үзүүлэх нөлөө ба эрсдэл

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Даашинхүү, Гансүлд
dc.contributor.author Ариунбат, Насандэлгэр
dc.date.accessioned 2017-06-27T08:51:50Z
dc.date.available 2017-06-27T08:51:50Z
dc.date.issued 2017-06
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/696
dc.description.abstract Дэлхийн санхүүгийн хямралын шалтгааныг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтаар тайлбарлах нь цөөнгүй. Монгол улсын санхүүгийн секторын 90 гаруй хувийг 14 арилжааны банкууд бүрдүүлж байна. 14 банкны 5 банк нь зах зээлийн 81 хувийг эзэмшдэг. Өрсөлдөөн багатай энэхүү салбарт судалгаа шинжилгээ зайлшгүй чухал билээ. 2013 оны 6 сараас орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр банкуудын зээлийн хэмжээ ихээр өссөн. Үүнийг дагаад чанаргүй зээлийн үлдэгдэл мөн өссөн байна. Ипотекийн чанаргүй зээлийн үлдэгдэл өсөх нь банкны салбарыг эрсдэлд оруулна. Банк өрхүүдийн авсан зээл, барилгын компаниудын авсан зээл, орон сууцны үнийн бууралтаар дамжин эрсдэлд орно хэмээн таамаглал дэвшүүлээд чанаргүй зээл, шинээр олгож буй зээл, банкуудын хурдан хөрвөх чадвартай хөрөнгө зэрэг нь банкны секторыг илэрхийлэх ба бусад макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг авч үзэн Бейсийн VAR үнэлгээг хийсэн. Орон сууцны зээлийн өгөгдөл 2010 оноос хойш байдаг нь шинжилгээ хийхэд дутагдалтай учир барилгын салбараар төлөөлүүлэн авч байна. Барилгын салбарын ДНБ өсөх, орон сууцны үнийн индекс өсөх, хүүний түвшин өсөх, чанаргүй зээл буурах, шинээр олгогдох зээл өсөх нь банкны салбарын эрсдэлийг бууруулна хэмээн таамаглаж байна. Дээрх таамаглалуудын хүрээнд хувьсагчдын 3 улирлын утгыг таамаглан банкны салбарын эрсдэлийг тодорхойлохыг зорьсон. Манай улсын барилгын салбар зогсонги байдалтай байна. Тэгэхээр барилгын салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй. Цаашид барилгын салбар өсөх үү буурах уу гэдгээс шалтгаалан банкууд тус салбарт зээл олгоно. Хэрэв барилгын салбар унана гэж хүлээж байгаа бол банкууд зээл олгохгүй. Ингэснээр барилгын салбарт дутуу баригдсан барилга, байгууламж үхмэл капитал болон үлдэнэ. Харин эсрэгээр банк барилгын салбарыг өсөлттэй байна хэмээн таамаглаад хөрөнгө оруулсны дараа барилгын салбар унах тохиолдолд банкуудад санхүүгийн ихээхэн хямралыг авчрах юм. Тиймээс барилгын салбар цаашид хэрхэхийг судлах нь өнөөгийн тулгамдаад байгаа асуудлуудын нэг мөн билээ. en_US
dc.subject ипотекийн зээл, чанаргүй зээл, орон сууцны үнийн индекс, зээл, барилгын салбар en_US
dc.title Орон сууцны зээлийн банкны салбарт үзүүлэх нөлөө ба эрсдэл en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах