СЭЗИС - Бүтээлийн сан

“МЕМО ЧАТ” АППЛИКЕШНИЙГ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЭХ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тамир, Төгөлдөр
dc.contributor.author Доржханд, Өлзий-Орших
dc.date.accessioned 2017-06-27T07:33:28Z
dc.date.available 2017-06-27T07:33:28Z
dc.date.issued 2017-06-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/686
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын зорилго нь мемо чат ухаалаг гар утасны аппликейшнийг нэвтрүүлэхэд зах зээлийн багтаамж байгаа эсэх, чат хэрэглэгчдийн зан төлөв, бизнесийн ерөнхий орчин судлан дүгнэхэд оршсон. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, нэвтрүүлэхтэй холбогдуулан онолын, зах зээлийн орчны, хэрэглэгчийн зан төлвийн судалгааг хийсэн ба эдгээр дүгнэлт, мэдээлэлд үндэслэн бүтээгдэхүүний зах зээлд нэвтрүүлэх маркетингийн төлөвлөгөөг боловсруулсан. Бүтээгдэхүүний хөгжүүлэхдээ цөөн тооны үндсэн сэтгэл хөдлөл нийлэн хослох байдлаар бусад илүү нарийн төвөгтэй сэтгэл хөдлөл үүсдэг, мөн бусад хүмүүсийн сэтгэл хөдлөл, үйлдэл, биет зүйлс хүртэл бидний сэтгэл хөдлөлд нөлөөлдөг гэсэн таамаг дэвшүүлсэн бөгөөд онолын, бичиг баримтын судалгаагаар энэ нь батлагдсан. Зах зээлийн болон хэрэглэгчийн судалгааг бичиг баримт болон анкетийн аргаар авсан ба энэхүү зах зээл дээр ахин нэгэн шинэ чатын аппликейшн нэвтрүүлэхэд хэрэглэгчдийн хувьд хүлээн авна гэсэн таамагтай байсан. Судалгааны үр дүнд энэхүү зах зээл нь асар хурдтай хөгжиж байгаа ба Монгол улсын хувьд хэрэглэгчид эрчимтэйгээр ухаалаг утасжиж байгаа тул шинэлэг бүтээгдэхүүнийг ихээр сонирхон ажилладаг, ашигладаг болох нь тогтоогдсон. Хэрэглэгчид дунджаар 3 өөр төрлийн чатын аппликейшн зэрэг ашигладаг ба зах зээл дээр нэвтрэх орон зай байгаа болох нь тогтоогдсон. Нөгөө талаас зах зээлд нэвтрэхэд хамгийн том саад нь байр сууриа нэгэнт эзэлсэн томоохон компаниуд юм. Судалгааны гол таамаг нь хэрэглэгчид аппликейшн татан суулгахад олон хүн хэрэглэдэг байхаас илүүтэй өөрийн дотнын хүмүүс хэрэглэдэг байх нь чухал хэмээн үзнэ гэсэн байсан. Энэхүү таамаг дэмжигдсэн тохиолдолд л бүтээгдэхүүн нийгмийн, бүлгийн саадыг давж зах зээлд амжилттай нэвтрэх боломжтой байх юм. Хэрэглэгчийн судалгааны үр дүнгээр энэхүү таамаг нь дэмжигдсэн уг бүтээгдэхүүн амжилттай нэвтрэх боломжтойг харуулсан. en_US
dc.subject Сэтгэл хөдлөл, Эможи, Аппликейшн, Ухаалаг гар утас, Нийгмийн сүлжээ en_US
dc.title “МЕМО ЧАТ” АППЛИКЕШНИЙГ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЭХ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах