СЭЗИС - Бүтээлийн сан

Юнигаз ХХК-ийн автогаз хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Эрдэнэбал, Одонтамир
dc.contributor.author Мижиддорж, Хишигжаргал
dc.date.accessioned 2017-06-27T06:15:34Z
dc.date.available 2017-06-27T06:15:34Z
dc.date.issued 2017-06-08
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/675
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил маань 2017 оны 03 сарын 28-аас 2017 оны 05 сарын 22-ны хугацаанд Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн бакалаврын зэрэг горилсон дипломын ажлын бичилт хийх албан бичгийн стандартын дагуу хийгдлээ. Юнигаз ХХК-ийн маркетингийн менежерийн захиалгаар, хэрэглэгчийн зан төлөвийг судлахаас гадна үйлчилгээний сэтгэл ханамжийг үнэлүүлэхээр болсон бөгөөд сэдвийн дагуу маркетингийн шинжлэх ухааны дэд хэсэг болох хэрэглэгчийн зан төлөв болон сэтгэл ханамжийн талаарх ойлголт, тодорхойлолтуудыг судлан Юнигаз ХХК-ны автогазын жишээн дээр, монголын хийн түлшний зах зээлийн өнөөгийн байдал болоод автогаз хэрэглэгчдийн хэрэглээг тодорхойлож, зан төлөв, худалдан авалтын онцлог, бүтээгдэхүүний сэтгэл ханамжийг гарган, хэрэглэгчдийн хувьд хандлагад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, судалгааны үр дүнд үндэслэн тус бүрт зориулсан оновчтой санал зөвлөмжийг боловсруулахад судалгааны ажлын маань зорилго оршино. Судалгааг биечилсэн байдлаар Улаанбаатар хотын 209 Юнигаз компаний автогаз хэрэглэгчдээс дөхөмтэй түүврийн арга ашиглан өгөгдөл цуглуулсан ба 199 өгөгдөлд шинжилгээ хийсэн. Анкетийн асуулга нь үндсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд үүнд: автогаз худалдан авах зан төлөв болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох хэсэг (9 асуулт), сэтгэл ханамж болон үнэнч байдлыг тодорхойлох хэсэг (7 асуулт), хувийн мэдээллийн хэсэг (7 асуулт) орно. Судалгааны явцад ганцаарчилсан ярилцлага болон туршилтын тестийн үр дүнд анкетын асуулгад нийт 2 удаагийн сайжруулалт хийгдсэн. Найдвартай байдлын шинжилгээнээс 2 хэмжигдэхүүн бүхий 1 хүчин зүйл хасагдсан. Өгөгдлүүд дээр давтамжийн шинжилгээ, хамаарлын шинжилгээ, хүчин зүйл, кластер, регресс болон коррелляцийн шинжилгээг хийсэн. Судалгааны үр дүнгээс үзэхэд Юнигаз ХХК-ийн автогаз хэрэглэгчийн сэтгэл ханамжид автогазны чанар, аюулгүй байдал, техник технологи, нэмэлт үйлчилгээ зэрэг нь эерэгээр нөлөөлөх ба эдгээрээс хамгийн хүчтэй нөлөөлж буй нь автогазын чанар байна. Хэрэглэгчид ажил орохын өмнө болон тарсны дараах цагуудад илүү их худалдан авалт хийдэг бөгөөд ажил эрхлэлтийн байдлаасаа хамаарч худалдан авалтын давтамж өөр өөр байна. Мөн Юнигаз ХХК-г сонгон хэрэглэх болсон хамгийн гол шалтгаан нь чанар болон үйлчилгээ гэсэн үр дүнгүүд гарсан. en_US
dc.subject Автогаз хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа /Юнигаз ХХК-ийн жишээн дээр/ en_US
dc.title Юнигаз ХХК-ийн автогаз хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Эрдэнэбал, Одонтамир


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах