СЭЗИС - Бүтээлийн сан

ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВИЙГ MGB БОЛОН EMGB ЗАГВАРААР ТОДОРХОЙЛОХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тэрбиш, Алтангэрэл
dc.contributor.author Жаргалсайхан, Хүнболд
dc.date.accessioned 2017-06-27T05:16:35Z
dc.date.available 2017-06-27T05:16:35Z
dc.date.issued 2017-06-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/670
dc.description.abstract Энэ хэсэг нь судалгааны ажлын товчлол юм. Судалгааны ажилд дэвшүүлсэн таамаглал, судалгаааны зорилго, хэрэглэгдсэн судалгааны арга, аргачлал, үр дүнг товч танилцуулж, тусгай хуудсанд бичнэ. Судалгааны ажлын уншигчид хүрэх хамгийн анхны хандалт болно. Энэхүү эрдмийн ажилд маркетинг түүн дотроо хэрэглэгч түүний худалдан авах зан төлвийн талаар онолын судалгаа хийж, хэрэглэгчийн зан төлөв тодорхойлох бүтэцлэгдсэн MGB болон EMGB загваруудыг сонгон авч хийжүүлсэн ундааны хэрэглэгчийн жишээн дээр зан төлвийг тодорхойлж өмнөх судлаачын үр дүнтэй харьцуулсан. Түүврийг дөхөмтэй түүврийн аргаар 362 хүнээс анкет хэлбэрээр онлайнаар болон биечилсэн байдлаар авсан. Зохистой түүврийн хэмжээг эх олонлогийг төлөөлж чадах түүврийг олдог томъёгоор олсон. Судалгаанд хамрагдагсдын хувийн болон ерөнхий тойм мэдээллүүдийг товч дурьдан, бүтэцлэгдсэн загварт хамаарах хүчин зүйлсийг тодорхойлох хувьсагчдын найдвартай байдлыг Кронбахийн альфа коэффициентээр шалгаж үзсэн. Үүний дараа хүчин зүйлсийг илэрхийлэх хувьсагчдыг бүлэглэн нэгтгэж, тэднийг тайлбарлах хувьсагчдын чадвар ямар хэмжээнд байгааг R-р шалгасан. Хүчин зүйлсийн хоорондын хамаарал ямар түвшинд байгаа Пирсоны коррелляцийн коэффициентээр авч үзсэн. Эцэст нь голлох хүчин зүйлсийг дэмжих хүчин зүйлс хэр тайлбарлаж чадаж байгааг R2-р тооцсон. Хэрэглэгчийн хийжүүлсэн ундаанд хандах хандлага, зан төлвийн хүсэл, худалдан авах зорилт, өөрөө илтгэх зан төлвийн хувьд альфа коэффициентүүд найдвартай байж чадсан. Судалгааны зарим үр дүнгүүдээс дурдвал хийжүүлсэн ундаанд хандах хандлага нь уух хүслийг төрүүлдэг, хийжүүлсэн ундааны талаар эерэг сэтгэгдэл нь уух хүслийг хамгийн ихээр төрүүлдэг, хэрэглэгчийн ойр дотны хүмүүсийн хийжүүлсэн ундааг үзэх үзэл нь уух хүсэлд тийм ч их нөлөөг үзүүлдэггүй, худалдан авах хүсэл төрөх юм бол зорилго тавин худалдан шууд худалдан авдаг зэрэг болно. en_US
dc.subject Carbonated drink, Consumer behaviour, Model of Goal directed Behaviour, Extended Model of Goal directed Behaviour en_US
dc.title ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВИЙГ MGB БОЛОН EMGB ЗАГВАРААР ТОДОРХОЙЛОХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Тэрбиш, Алтангэрэл


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах