Хураангуй:
Нээлттэй жижиг эдийн засагтай Монгол улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг вектор авторегрессив загвар ашиглан динамик системт тэгшитгэлийг үнэлж түүний шийдийг олох замаар эдийн засгийн утгуудын тогтворжилт болон сангийн болоод мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөг судалж үзэхэд БДНБ, бодит хүү болон бодит валютын ханшийн утга хэлбэлзэж 50-аас 55 жилийн дараа бүрэн тогтворжиж тэнцвэрт утгадаа очих болно. Мөнгөний болон сангийн бодлого эдийн засагт шууд нөлөө үзүүлж нийт гарц болон хүүний түвшинг өөрчилж байна.