Хураангуй:
Багшийн сургах үйл ажиллагааны үр дүн нь хичээлийн хөтөлбөрийн хэрэгцээ, зорилго, зорилт, агуулга, аргазүй, үнэлгээг хэрхэн сайжруулснаар тодорхойлогдоно. Хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт нь багшийн мэргэжлийн ур чадвараас ихээхэн хамаарах бөгөөд сургалтын хөтөлбөрөө хэрхэн сайжруулж хөгжүүлснээс багшийн мэргэжлийн болон бусад ур чадварын хөгжил хамаарна. Өөрөөр хэлбэл, багшийн хөгжил гэдэг нь сургалтын хөтөлбөрөө хэрхэн сайжруулж шинэчилсэнтэй холбогдож ярих асуудал юм.
Сургалтын хөтөлбөрийн бүтцийн өөрчлөлт хөгжил нь багшийн хөгжилтэй салшгүй холбоотой тул багш хэрхэн хөгжиж байгаа нь хичээлийн хөтөлбөрийн шинэчлэлтэй зайлшгүй холбоотой болно. Өөрөөр хэлбэл, орчин үеийн боловсролын чиг хандлага ихээхэн өөрчлөгдөж байгааг бид өнөөдрийн сургалтын агуулга, аргазүйдээ байнга тусгаж байх хэрэгцээ зүй ёсоор тавигдаж байгаа билээ. Тиймээс хөтөлбөрийн өөрчлөлийн талаар энэхүү өгүүлэлд авч үзэв.