СЭЗИС - Бүтээлийн сан

Ажилтан сонгон шалгаруулах тестийн цахим сан бүрдүүлэх боломжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Банзрагч, Нандин-Эрдэнэ
dc.contributor.author Энхбат, Тамир
dc.date.accessioned 2017-06-23T04:56:12Z
dc.date.available 2017-06-23T04:56:12Z
dc.date.issued 2017
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/630
dc.description.abstract Хүний нөөцийн албаны ажлыг хөнгөвчлөх энэхүү сонгон шалгаруулалтын тестийн цахим сан нь Монгол улсад одоогоор хэрэгжээгүй байгаа юм. Тиймээс энэ төрлийн бизнест зах зээл байгаа эсэхийг мэдэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийсэн. Сонгон шалгаруулалтын тест нь ажил горилогчдыг үнэлэх, тэдний талаарх мэдээлэл цуглуулах стандартчилагдсан арга юм. Сонгон шалгаруулалтын тестийг мэргэжлийн түвшинд бэлтгэж хэрэгжүүлэх нь ажил горилогчдын ур чадвар, зан төлөвийн талаарх илүү нарийн бөгөөд баттай мэдээллүүдийг олж авах боломжийг бүрдүүлж өгдөг. Судалгааны ажлын хүрээнд нийт 26 байгууллагын хүний нөөцийн ажилтнуудаас анкетийн аргаар судалгаа авсан ба түүврээ бүрдүүлэхдээ бизнесийн чиглэл бүрийг хамруулсан аль болох том хэмжээний байгууллагуудыг хамруулахыг зорьсон. Судалгааны дүнд хүний нөөцийн ажилтануудын дийлэнх нь ажилд орохоор ирүүлдэг өргөдлийн тоо маш их байдаг, тестийн арга нь хүний нөөцийн ажилтны ажлыг хөнгөвчлөх буюу агуулгын хувьд зөв ажилтнаа танин ажилд авах боломжтой гэж үзсэн. Мөн энэхүү цахим тестийн сангаар үйлчлүүлэх магадлалтай, үйлчлүүлнэ гэж хариулснаас үзэхэд энэхүү “Ажилтан сонгон шалгаруулах тестийн цахим сан” нь манай улсын зах зээлд хэрэгцээтэй байгаа буюу зах зээлд нэвтрэх боломжтой гэж үзэж байна. en_US
dc.subject Ажилтан сонгон шалгаруулах тестийн цахим сан бүрдүүлэх боломжийн судалгаа en_US
dc.title Ажилтан сонгон шалгаруулах тестийн цахим сан бүрдүүлэх боломжийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах