СЭЗИС - Бүтээлийн сан

КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Анхбаяр, Солонго
dc.date.accessioned 2017-06-21T09:47:55Z
dc.date.available 2017-06-21T09:47:55Z
dc.date.issued 2017-05-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/615
dc.description.abstract Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн ажил нь улирлын нөлөөлөл ихтэй байдгаас тухайн салбарт үйлчилгээ явуулдаг байгууллагуудын ихэнх нь бизнесийн үйл ажиллагаагаа тогтмол явуулж чаддаггүй санхүүгийн хувьд тогтворгүй байдалд хүрдэг байна. Бизнесийн байгууллагуудад гадаад орчны шууд ба шууд бус нөлөө, байгууллагын удирдлагын менежментийн алдаа, ирээдүйн зөв төлөвлөлт хийгдээгүйгээс шалтгаалан үйл ажиллагааны доголдол үүсэн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй тулгарч улмаар дампуурахад хүргэж байгаа нь нөхөн сэргээлтийн компаниудад ч тохиолдож байгааг тэдгээрийн тоо 2010-2015 онуудад тогтмол өсөлттэй байсан ч 2016 онд 36%-иар буурсан (Байгаль орчин, 2016) статистик тоо баримтаас харж болно. Салбарын хүрээнд тулгамдаж байгаа санхүүгийн тогтворгүй байдлыг арилгахын тулд санхүүгийн төлөвлөлтийг сайжруулах арга замыг тодорхойлон компанийн өдөр тутмын үйл ажиллагааг мөнгөн хөрөнгөөр цаг хугацаанд нь хангах, зохистой зарцуулах, бизнесийн байгууллагын санхүү эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, цаашдын үйл ажиллаагааг явуулах санхүүгийн нөөц бололцоог бүрдүүлэх шаардлагатай байна. Судалгааны үр дүнд энэ чиглэлийн компаниудын санхүүгийн төлөвлөлтийг хийхдээ салбарын бодлого төлөвлөлт, улирлын нөлөөллийг тооцон мөн тухайн бизнесийн байгууллагын стратеги төлөвлөлтөнд нийцсэн санхүүгийн төлөвлөлтийг хийснээр ашигт ажиллагааг нэмэгдүүлэх боломжтой байгаа нь харагдаж байна. Аливаа бизнесийн байгууллага нь эцсийн зорилгодоо хүрэхийн тулд өөрийн үйл ажиллгааг зохицуулж, хяналт тавихад санхүүгийн төлөвлөлт зайлшгүй шаардлагатай байдаг. Гэхдээ өөрийн байгууллагын онцлогт тохирсон, бизнесийн орчинтой уялдан үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бий болгосон зөв төлөвлөлтийг хийх нь хамгаас чухал байна. en_US
dc.subject Төлөвлөлт, Санхүүгийн төлөвлөлт, Санхүүгийн удирдлага en_US
dc.title КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах