СЭЗИС - Бүтээлийн сан

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААР ДАМЖУУЛАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ СУДЛАХ НЬ (Цементийн салбарын жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдгочоо, Өнөржаргал
dc.contributor.author Ганбаатар, Туяа
dc.date.accessioned 2017-06-21T09:44:52Z
dc.date.available 2017-06-21T09:44:52Z
dc.date.issued 2017-06-21
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/609
dc.description.abstract Тус судалгааны ажил нь гаалийн албан татварын бодлогоор үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хэрэгжилтийг судлахад чиглэгдсэн. Гаалийн татварын бодлогын хэрэгжилтийг судлахаас өмнө гаалийн татварын үүрэг, зорилго, ангиллыг онолын хувьд судаллаа. Гаалийн татварын нэг үүрэг нь зохицуулах буюу үндэсний үйлдвэрлэлийг импортын бараанаас хамгаалах юм. Монгол Улсын хувьд гаалийн албан татварын зохицуулалтын хөгжлийн үе шатийг 1991 оноос эхлэн одоог хүртэл гурав хуваан ангилан үзэхэд 3 дахь үе (2008 он) шатнаас эхлэн гаалийн албан татварын зохицуулах үүрэг нэмэгдэж эхэлжээ. Энэ нь Засгийн газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд дотоододоо үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүнийг импортын ижил төстэй бараанаас хамгаалах зорилгоор Засгийн газрын 332, 185 дугаар тогтоолоор 100 гаруй нэр төрлийн барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн байна. Цементийн үндэсний үйлдвэрийн хувьд одоогоор 6 том үйлдвэр байгаа бөгөөд дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадахаар байна. Гэвч эдийн засгийн нөхцөл байдал, импортын цементээс хамааран үйлдвэрүүд одоогоор нийт хүчин чадлын 20-30 хувийг ашиглаж байна.. Иймээс Засгийн газраас импортын цементийн гаалийн албан татварыг ЗГ-ын 2015 оны 332 дугаар тогтоолоор өмнө нь 5 хувь байсныг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Иймд тус судалгааны ажлын хүрээнд цементийн гаалийн албан татварын нэмэгдүүлснээр үндэсний цемент үйлдвэрлэгчдэд үзүүлэх нөлөөллийг судлахаар зорилоо. Эхлээд хоёрдогч өгөгдөл ашиглан дотоодын нийт хэрэгцээг тооцон үзэхэд 2016 оныг 2015 оны онтой харьцуулахад нийт зах зээлд эзлэх импортын хэмжээ 31 хувиар буурсан бол үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 30 хувиар нэмэгджээ. Үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүний хэрэгцээг байгаа эсэх мөн үндэсний үйлдвэрийн болон импортын цементийн чанарын ялгааг тодорхойлох зорилгоор цементийн гол хэрэглэгч болох барилгын компани, бетон зуурмагийн үйлдвэрийн компаниудаас ярилцлага болон санал асуулга авсан. Санал асуулгад хамрагдсан компаний 47 хувь нь импортын, 40 хувь нь үндэсний үйлдвэрлэлийн барилгын материал хэрэглэдэг байна. Барилгын компаниуд болон бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн хувьд түүхий эд болох цементийн чанар, үнийг чухалчлан үздэг байна. Бетон зуурмагийн үйлдвэрийн хувьд сүүлийн үед ихэвчлэн Хөтөлийн цемент хэрэглэж байна. Үндэсний үйлдвэрлэгч, цементийн хувьд хадгалалтын хугацаа хэтрээгүй, үнийн хувьд хямд, задгай цемент авч шууд хэрэглэх боломжтой зэрэг давуу талтай байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтад импортын бараа бүтээгдэхүүн хэрхэн нөлөөлөлтэй байдгийг судлах зорилгоор мөн цемент, блок үйлдвэрлэгчтэй ярилцлагын хийсэн. Ихэнх цементийн үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 1 сая тонн бөгөөд одоогоор зөвхөн хүчин чадлын 30-иад хувийг зөвхөн ашигладаг. Үйлдвэрүүдийн борлуулалт 2015 оноос эхлэн буурч эхэлсэн бөгөөд борлуулалт буурахад эдийн засгийн хямрал, барилгын салбарын бууралт, хямд үнэтэй импортын цемент, валютын ханш, дотоодын зах зээлийн өрсөлдөөн зэрэг асуудлууд нөлөөлсөн гэж хариулсан. Эмпирик судалгаа хийж үзэхэд шинжилгээнд хамрагдсан хувьсагчдийн улирлын нөлөөллийг тооцоолон үзэхэд үндэсний үйлдвэрийн цемент, импортын цементийн хэмжээ 1, 4 дүгээр улиралд буурдаг бол 2, 3 дугаар улиралд нэмэгддэг байна. Харин барилга угсралтын ажлын хувьд 1,2 дугаар улиралд буурдаг бол 3,4 дүгээр улиралд нэмэгддэг. Үүнээс үзвэл барилгад шаардагдах цементийг 2, 3 дугаар улиралд хэрэглэгчид худалдан авч барилгад хэрэглээд 3, 4 дүгээр улиралд барилга угсралтын ажил гүйцэтгэж дуусдаг гэж үзэж болохоор байна. Олон хүчин зүйлсийн хамаарлын шинжилгээний үр дүнд импортын гаалийн татвар болон валютын ханш статистикийн хувьд ач холбогдолгүй бусад нь ач холбогдолтой гарсан. Импортын гаалийн татвар 1%-аар өсөхөд үндэсний цементийн үйлдвэрлэл 0.18%-аар өснө харин валютын ханш 1%-аар өсөхөд үндэсний үйлдвэрлэлийн цемент 0.26%-аар буурахаар байна. Энэ нь цементийн үйлдвэрүүд зарим түүхий эд, түлш, тоног төхөөрөмж, сэлбэгээ импортоор авдагтай холбоотой юм. Импортын цементийн хэмжээ өсөхөд дотоодын үйлдвэрлэлийг буурдаг. ДНБ 1%-аар өсөхөд үндэсний цементийн үйлдвэрлэл 0.67%-аар өсдөг. Регрессийн тайлбарлах чадвар 93 хувь байв. Олон хүчин зүйлсийн хамаарлын шинжилгээгээр импортын цементийн хэмжээ нэмэгдэхэд дотоодын үйлдвэрлэл буурахаар гарсан тул импортын цементэд гаалийн татварын үзүүлэх нөлөөллийг нэг хүчин зүйлсийн хамаарлын шинжилгээгээр тайлбарлав. Шинжилгээний үр дүнд хувьсагч нь статистикийн хувьд ач холбогдолтой гарсан бөгөөд гаалийн татвар 1% нэмэгдсэнээр импортоор орж ирэх цементийн хэмжээ 1.38%-аар буурч байна. Импортын гаалийн албан татвар нэмэгдүүлснээр үндэсний цементийн үйлдвэрлэгчдийн нийт зах зээлд эзлэх 30 хувиар нэмэгдэж импорт 31 хувиар буурсан үр дүнтэй байна. Цемент үйлдвэрлэгчид хувьд импортын хэмжээ, ДНБ хамааралтай бөгөөд импортын хэмжээ нэмэгдэхэд үйлдвэрлэл буурдаг, эдийн засгийн нөхцөл байдлаас мөн шалтгаалдаг байна. Иймээс гаалийн татвар нэмэгдүүлэхэд импортын цементийн хэмжээ буурч байна. Иймээс Засгийн газрын 332 дугаар тогтоолоор импортын цементийн гаалийн албан татварыг нэмэгдүүлснээр үндэсний үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болж чадаж байна гэж үзлээ. en_US
dc.subject Гаалийн албан татвар en_US
dc.title ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААР ДАМЖУУЛАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ СУДЛАХ НЬ (Цементийн салбарын жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах