Хураангуй:
Сурагчдын унших, сонсох, ярих, бичих, оюун ухааны хэрэгцээ, мэдлэг мэдээлэл хүлээн авах, боловсруулах танин мэдэхүйн хэрэгцээ, эх хэл, соёлоо дээдлэх ухамсар хийгээд тус толийг хэрхэн найруулах аргазүйн талаар ЕБС-ийн 2000 гаруй багштай санал солилцож, дэвшүүлсэн санаа, үзэл бодлыг нь тусгахыг чармайв. Уг тольд 12000 гаруй толгой үг, 14000 орчим холбоо үг , хэллэг, хэлц, зүйр цэцэн үг, нийтдээ 26000 орчим үг хэллэгийг багтаасан болно.