СЭЗИС - Бүтээлийн сан

Компанийн шийдвэр гаргалтад тайлангийн шинжилгээг ашиглах нь /Үнэт Цаасны Компаний жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Төмөрдаваа, Отгонжаргал
dc.date.accessioned 2017-01-12T10:43:47Z
dc.date.available 2017-01-12T10:43:47Z
dc.date.issued 2017-01-12
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/581
dc.description.abstract Үнэт цаасны салбар нь мэргэжлийн олон оролцогч талуудтай, зах зээл нь нээлттэй ил тод байх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг дээдлэх, хууль тогтоомж, дүрэм журмын хэм хэмжээг мөрдөх нийтлэг зарчмыг мөрдөн ажилладаг. Салбарын шийдвэрүүд нь ихэвчлэн хагас болон бүтэцлэгдээгүй байдаг. Байгууллагын санхүүгийн тайланд хийх шинжилгээний арга нь тогтсон стандарттай байдаг бөгөөд харьцааны болон мөнгөн урсгалын шинжилгээгээр хийддэг бол удирдлагын төрлийн тайлангийн шинжилгээг хийдэг тогтсон стандарт байдаггүй. Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн гол оролцогчдын нэг нь Брокер, Дилер, Андеррайтерийн компани буюу үнэт цаасны компани юм. Өнөөдөр Монгол улсад нийт 62 үнэт цаасны компани Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байна. Манай орны үнэт цаасны компаниудын хувьд дотооддоо 5 ангиллын 28 төрлийн санхүү, үйл ажиллагааны тайланг бэлтгэдэг байна. Эдгээр ангиллын тайланд шинжилгээ хийснээр ҮЦК-иуд байгууллагын бодлогын болон хяналтын чиг үүргээ шуурхай үр дүнтэй зохицуулах боломжтой. Харин ҮЦЗЗ нь өндөр хөгжиж үйл ажиллагаа, хяналт нь жигдэрсэн олон улсад манай орны үнэт цаасны компаниудын гаргадаг тайлангаас тайлангийн хэрэглээ нь ялгаатай бөгөөд нэмэлтээр 9 төрлийн тайланг бэлтгэдэг байна. Нэмэлтээр тайлагнагдаж байгаа тайлангийн хэрэглээний эрэлтийн талаар салбарын экспертүүдээс авсан судалгааг харахад нэмэлтээр 3 төрлийн тайланг нэвтрүүлэх, 2 төрлийн тайланг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах боломжтой гэж үзсэн. Орчин үед удирдлагын төрлийн тайлангуудыг KPI буюу гүйцэтгэлийн үнэлгээний аргаар түгээмэл шинжлэн шийдвэр гаргалтдаа ашиглаж байна. KPI гэдэг нь байгууллага зорилгодоо хүрэхийн тулд хувь хүн, баг салбар, байгууллагын үр дүнгийн тайланг хэмжихэд зориулсан индикатор юм. Олон улсад үнэт цаасны салбарын гүйцэтгэлийг хэмждэг 57 KPI үзүүлэлтүүд /OPS судалгааны агентлаг/ байдаг. Үүнийг өөрийн орны нөхцөлд тохируулан хууль эрхзүй, эдийн засгийн орчин, хүний нөөц, техник технологи гэсэн чанарын хүчин зүйлээр харгалзуулан үнэлж шууд ашиглах боломжтой 15 индикатор үзүүлэлт, өөрчилсний дүнд ашиглах боломжтой 6 индикатор нийт 21 үзүүлэлтийг сонгон авсан. Монголын үнэт цаасны компаниудын одоогийн гаргаж байгаа тайлан нь сонгон авсан 21 KPI үзүүлэлтүүдийн 11 үзүүлэлтүүдийг илтгэх боломжтой байна. Сонгон авсан эдгээр тайлангийн үнэлгээний үзүүлэтүүд нь байгууллагын дундаас дээш түвшний менежерүүдэд ашиглагдаж хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх боломжтой. Дээрх сонгон авсан тайлан, түүний шинжилгээг нэвтрүүлэх нь байгууллагын тайлагналын стандартыг тогтоож, ил тод нээлттэй засаглалыг бүрдүүлэн зах зээлийн тогтвортой хөгжлийг бий болгох, шийдвэр гаргалтын өгөөжийг нэмэгдүүлэх давуу талтай. ҮЦЗЗ-ийн эдийн засгийн орчныг сайжруулан шинжилгээний KPI үзүүлэлтийг нэмэгдүүлэн салбарын тайлагналын орчинг илүү боловсронгуй болгож олон улсын түвшинд нийцүүлэн өргөжүүлэх боломжтой. en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject Үнэт цаасны салбар en_US
dc.subject компанийн шийдвэр гаргалт en_US
dc.subject хөрөнгө оруулагч en_US
dc.subject Байгууллагын санхүүгийн тайланд хийх шинжилгээний арга en_US
dc.subject тайлангийн шинжилгээ en_US
dc.subject удирдлагын шийдвэр гаргалт en_US
dc.subject ҮЦК en_US
dc.title Компанийн шийдвэр гаргалтад тайлангийн шинжилгээг ашиглах нь /Үнэт Цаасны Компаний жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах