Хураангуй:
Аливаа үндэстний ялгагдах онцлог үнэт зүйлс, өв соёлын ялгаатай чанарыг брэндчилснээр ард түмний уламжлал, зан заншил шингэсэн энэхүү стратеги нь олон нийтийн дипломат харилцаа, соёлын харилцаа, хөрөнгө оруулалтын болон эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой төдийгүй аялал жуулчлалыг ихээр дэмждэг байна.
Брэнд бэлэг дурсгалын үйлдвэрлэлийн явцыг хангахад баталгаажуулалтыг хэрэглэж чанарыг бий болгодог ажээ. Чанарыг бий болгосноор өндөр түвшинд хийгдсэн утга учир ач холбогдол бүхий бүтээгдэхүүнээр жуулчдыг хангах боломжтой юм. Жишээ нь: Японы бэлэг дурсгалын хяналтын холбоо бэлэг дурсгалыг үнэлэх 4 шалгуурыг үндэслэдэг ажээ.Эдгээр шалгуурт бүтээгдэхүүн очих газраа аюулгүй хүрэх байдлыг хангасан, орон нутгийн уламжлалыг хадгалсан, бүтээгдэхүүний чанарт үнэ нь тохирсон, тамга тэмдэг хэрэглэсэн байх гэжээ.
Харин Монгол улсын Судлаач Ц.Сарантуяа жуулчид монгол орныг сонирхдог аялалын гол брэндэд тулгуурлан бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг
1. Байгалийг илэрхийлсэн бэлэг дурсгал
2. Түүх, соёл урлагийг илэрхийлсэн
3. Нүүдэлчин, малчдын амьдрал, зан заншлыг илэрхийлсэн
4. Уламжлалт баяр, тэмдэглэлт үйл явдлыг илэрхийлсэн бэлэг дурсгал гэж ангилсан байна.
Манай үндэстний ялгарах өв соёлын онцлогыг илэрхийлсэн дээрх ангилалаар брэнд бүтээгдэхүүн бий болгох боломжтой юм. Үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн шинэлэг санаа үзэл бодлыг тусган цаашид хөгжүүлэхийн тулд Start up арга хэмжээг зохион байгуулах нь хөрөнгө оруулагчдад өндөр өгөөжтэй бизнес төслүүдийн санаа авахад туслах ба өндөр үр ашигтай урт хугацаанд үргэлжлэх бизнес төсөл болгон улс орныг илэрхийлэх амжилттай бүтээгдэхүүн болгох боломжтой юм.