dc.description.abstract |
Төслийн удирдлага, үл хөдлөх хөрөнгийн төслийн удирдлагын онцлог стандарт, үл хөдлөх хөрөнгийн төслийн амжилтанд макро эдийн засаг, зах зээлийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байгааг судлан, төслийн амжилтад нөлөөлөгч хүчин зүйлсийн талаарх онол аргазүйн судалгаа хийж, төсөл хэрэгжүүлэгч нарт зориулан төслөө амжилттай хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулах нь энэхүү судалгааны ажлын гол зорилго юм.
Энэхүү судалгааны ажлаар төслийн удирдлага, төслийн удирдлагын үйл явц,барилгын төслийн онцлогын онолын ойлголтууд, Монгол улсын барилгын салбарын өнөөгийн байдал, барилгын салбар дахь үл хөдлөх хөрөнгийн төслийн өнөөгийн байдал болон үр дүн, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг судаллаа.
Судалгааны ажлаараа төслийн удирдагын онол болон амжилтанд нөлөөлөгч хүчин зүйлийг олон улсад хэрхэн тодорхойлсныг АНУ болон Энэтхэг улсын судлаачдын бүтээлтэй танилцан харьцуулан үзсэн билээ. Энэтхэг улсын судлаачид амжилтанд нөлөөлөгч 6 хүчин зүйлийг тодорхойлсон . Эдгээр 6 хүчин зүйл нь үзүүлэлт бүрээрээ төслийн удирдлагын стандартай уялдаж байгаа юм. Иймээс амжилтанд нөлөөлөгч хүчин зүйлс нь төслийн удирдлагын стандарт юм гэж үзэж болж байна. Төсөл хэрэгжүүлэгчид төслийн удирдлагын стандартыг төслийн удирдлагын үйл явц бүр мөрдлөг болгон ажиллаж шаардлагатай байгаа нь эмпирик судалгааг нэгтгэн дүгнэхэд харагдсан билээ.
Цаашид төсөл хэрэгжүүлэгчид:
Эрсдлийн түвшингээ үнэлж гарган даван туулах арга замыг боловсруулах,
Зах зээлийн судалгаа тогтмол хийх,
Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан төслийг боловсруулах,
Төрийн бодлогын хөтөлбөр, дэмжлэг, боломжуудыг үйл ажиллагаандаа уялдуулж ажиллах,
Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журам гарган мөрдөж ажиллах,
Чанарын удирдлагын тогтолцоо ISO нэвтрүүлэх,
Төслийн удирдлагын стандартыг гарын авлага болон төсөлд оролцогч бүр хангаж ажиллах
Нэвтрүүлж буй гарын авлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын журмын хэрэгжилтийг тухай бүр шалгах, цалин урамшуулалын систэмтэй уялдуулж өгөх гэсэн санал зөвлөмжийг гаргаж байна. |
en_US |