СЭЗИС - Бүтээлийн сан

Инженер техникийн ажилтнуудын байгууллагадаа үнэнч байх хандлагыг сайжруулах арга замууд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.contributor.author Энхтайван, Батцэцэг
dc.date.accessioned 2017-01-10T07:48:58Z
dc.date.available 2017-01-10T07:48:58Z
dc.date.issued 2017-01-10
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/557
dc.description.abstract Үүрэн холбооны салбарын нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудын байгууллагадаа үнэнч байх хандлагад карьер хөгжил, ажлын байрны стресс, ажил амьдралын тэнцвэр хэрхэн хамааралтайг тодорхойлж, түүгээр дамжуулан хандлагыг сайжруулах арга зам боловсруулах нь судалгааны ажлын гол зорилго юм. Хамрах хүрээний хувьд мэдээлэл, харилцаа холбооны салбарын дэд салбар болох мэдээлэл, холбооны салбарын (цаашид үүрэн холбоо гэх) хүрээнд хийгдсэн ба үүрэн холбооны оператор компаниудын 125 инженер, техникийн ажилтнуудаас судалгааг авсан болно. Үүрэн холбооны салбарын инженер, техникийн ажилтнууд бол компанийн стратегитай шууд холбогддог, чухал ажлын байр юм. Сүлжээний тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж, инженерийн чухал шийдлүүдийг гарган, оновчтой бүтээн байгуулалтыг хийдэг, баз станц, холбооны байр цамхагийн бүрэн бүтэн, найдвартай байдал болон үүрэн холбооны сүлжээний найдвартай хэвийн ажиллагааг хангаж, гэмтэл сааталгүй байлгах, хэрэглэгчдэд найдвартай үйлчилгээг хүргэхэд харилцаа холбооны инженерүүд чухал үүрэгтэй. Нөгөө талаас хэрэглэгчийн хувийн мэдээлэл, бүртгэл, төлбөр тооцоо, системийн нууцлал хамгаалал, аюулгүй байдал өндөр түвшинд хамгаалагдсан байх ёстой учир үүнийг хангаж ажилладаг мэдээллийн технологийн инженерийн ажлын байр мөн чухал юм. Иймд харилцаа холбооны инженер болон мэдээллийн технологийн инженерийн ажлын байр бол энэ салбарын түлхүүр албан тушаал юм. Түлхүүр албан тушаалтнуудаа компани тогтвортой ажиллуулснаар зах зээлд өрсөлдөх чадвараа хадгална. Байгууллагадаа үнэнч байх хандлагын талаар онол арга зүйн судалгааг хоёрдогч эх үүсвэрээс судалж, мөн ажлын байрны стресс, карьер өсөлт, ажил амьдралын тэнцвэр гэсэн хүчин зүйлүүдийг авч үзэв. Судлаачийн зүгээс эдгээр хүчин зүйлүүд байгууллагадаа үнэнч байх хандлага /БҮБХ/-д эерэг хамааралтай гэсэн таамаг дэвшүүлсэн. Таамаг батлагдаж эерэг хамааралтай гэж гарсан ч хамаарлын хүч сул байна. Ажилтнуудын байгууллагадаа үнэнч байх хандлага ерөнхийдөө дунджаас өндөр хувьтай гарсан, түүнд нь Ажлын байрны стресс, Карьер өсөлт хоёр илүү хамааралтай байна. Энэхүү судалгааны ажлыг хийснээрээ онол арга зүйн судалгааг хэрхэн хийх, хоёрдогч эх үүсвэрээс баримт бичгийн аргаар хэрхэн судалгаа хийх, асуулга анкетыг хэрхэн боловсруулах арга замыг мэдэж авлаа. Түүнчлэн судалгааны загвар, дизайныг оновчтой тодорхойлох, судалгааг авахдаа хэрхэн үр дүнтэй авахыг судлаач зайлшгүй тооцоолох ёстой юм. Үр дүн боловсруулалт, шинжилгээг судалгааны spss20 програм ашиглан боловсруулсан ба статистикийн утгуудыг судалж мэдсэн билээ. en_US
dc.subject харилцаа холбоо en_US
dc.subject Байгууллагадаа үнэнч байх хандлага en_US
dc.subject Ажлын байрны стресс en_US
dc.subject Карьер өсөлт en_US
dc.subject Ажил амьдралын тэнцвэр en_US
dc.subject Инженер техникийн ажилтнууд en_US
dc.subject Мэдээлэл, харилцаа холбоо en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Инженер техникийн ажилтнуудын байгууллагадаа үнэнч байх хандлагыг сайжруулах арга замууд en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах