СЭЗИС - Бүтээлийн сан

Дугаартайгаа шилжих үйлчилгээний хэрэгжих сценариудыг тодорхойлох

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Банзрагч, Нандин-Эрдэнэ
dc.contributor.author Алтанцоож, Мөнгөнхуяг
dc.date.accessioned 2017-01-10T07:37:30Z
dc.date.available 2017-01-10T07:37:30Z
dc.date.issued 2017-01-10
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/555
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар сценари төлөвлөлтийн аргыг ашиглан Монгол улсын үүрэн холбооны зах зээлд дугаартайгаа шилжих үйлчилгээ хэрэгжих үед өрнөх боломжит сценариудыг тодорхойлсон. Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч үйлчилгээ авч буй оператор компаниа солих тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм. Сценари төлөвлөлтийн арга нь 1950-аад оноос эхлэн онол арга зүйн хувьд боловсруулагдаж эхэлсэн бөгөөд сүүлийн 20 жилд түлхүү ашиглагдаж байгаа төлөвлөлтийн арга юм. Сценари төлөвлөлтийн арга нь уламжлалт төлөвлөлтийг аргыг бодвол хүрэхийг зорьсон цорын ганц ирээдүйн зорилгод чиглэсэн бус ирээдүйд учирч болох эрсдэлүүдийг тооцож ирээдүйд байж болох сценари зураглалуудыг тодорхойлохыг зорьдог давуу талтай юм. Судалгааны ажилд гадаадын улс орнуудад ДШҮ-г нэвтрүүлсэн туршлага, ирээдүйн хандлагыг Монгол улсын харилцаа холбооны салбарын өнөөгийн байдалтай харьцуулан сценариудыг боловсруулсан. Сценари төлөвлөлтийн аргад үндэслэн бүдүүвч схем боловсруулан салбарын экспертүүдээс бүрдсэн фокус группыг оролцуулан семинари зохион байгуулж судалгааны өгөгдөлийг цуглуулсан. Эдгээр өгөгдөл болон дээр өгүүлсэн бусад судалгаанд үндэслэн сценари төлөвлөлтийн TAIDA аргачлалын дагуу шинжилгээ хийж Монгол улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхэд өрнөх сценариудыг тодорхойлсон. Сценариудыг уншигчдад энгийн ойлгомжтой байдлаар хүргэхийн тулд өгүүлэмж буюу түүх байдлаар боловсруулж гаргасан. en_US
dc.subject Сценари en_US
dc.subject Сценари төлөвлөлт en_US
dc.subject Дугаартайгаа шилжих үйлчилгээ en_US
dc.subject Монгол улсын Харилцаа холбооны салбар en_US
dc.subject Үүрэн холбооны үйлчилгээ en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject сценари боловсруулалт en_US
dc.title Дугаартайгаа шилжих үйлчилгээний хэрэгжих сценариудыг тодорхойлох en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Сайнбаяр, Мөнхбаяр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах