СЭЗИС - Бүтээлийн сан

Татварын зорилгоор хөрөнгийн үнэлгээ хийх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдгочоо, Өнөржаргал
dc.contributor.author Дэмбэрэлсүрэн, Болормаа
dc.date.accessioned 2017-01-09T11:01:28Z
dc.date.available 2017-01-09T11:01:28Z
dc.date.issued 2017-01-09
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/553
dc.description.abstract ТОВЧ ХУРААНГУЙ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар (ҮХЭХАТ)-ыг ногдуулах үнэлгээ нь харилцан адилгүй , татварын үндсэн зарчим болох “тэгш шударга байх зарчимыг зөрчиж байна гэж үзэж байна. ҮХЭХАТ-ын тухай хуульд татвар ногдуулах үнэлгээг уг хөрөнгийн 1. ҮХЭХ-ийн бүртгэлд бүртгүүлсэн үнээр, 2. Бүртгэлд бүртгүүлээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнээр , 3. Хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэсэн үнийн дүнгээр тодорхойлно гэж заасан байдаг ч хэрэгжүүлэх шатанд энэ нь олон асуудлыг дагуулж байгаа юм. Тиймээс ҮХЭХ-д татвар ногдуулж буй өнөөгийн байдлыг судалж, татвар ногдуулах үнэ, үнэлгээнд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг тодорхойлж, улс орнуудын туршлагаас өөрийн оронд хэрэгжүүлэх боломжийг судалж санал зөвлөмж боловсруулахыг зорилоо. Татвар төлөгчдөд адил тэгш хандан татварыг бодитой үнэн зөв ногдуулах нь чухал. Үүнд хөрөнгийн үнэлгээ хамгийн чухал зүйл болж байна. Тах= хөрөнгийн үнэ * татварын хувь Татварын хувь бол хуулиар тогтоогдсон зүйл 0.6%-1%-ийн интервалын хооронд аймаг, нийслэл ИТХ-аас тогтоон хэрэгжүүлж байгаа зүйл . Харин үнэлгээг хэн хийх, хэрхэн хийх, хэзээний үнээр үнэлэхээс татварын хэмжээ шууд хамаарах боловч хамгийн тодорхойгүй асуудал болоод байна. Дэлхийн улс орнуудад хараат бус үнэлгээчид хөрөнгийг нэгдсэн журмаар тодорхой үечлэлтэй үнэлээд үнээ нийтэд зарладаг ба тэр үнэлгээний 60-80% татвар ногдуулах суурь үнээ тодорхойлдог туршлага аль хэдийнээ тогтжээ. Жишээлбэл :Швед улсад 8300 үнэлгээний бүсчлэл тогтоож өгсөн байдаг ба бүсчлэлээсээ хамаарсан зах зээлийн үнэлгээний 75%-аас 0,5-1%-аар татвар авдаг ба 3 жилд 1 удаа үнэлгээ хийдэг байна. БНСУ-д “Үнэлгээ болон үл хөдлөх хөрөнгийн үнэ мэдэгдэх тухай” хууль гэж байдаг. Энэ хуулийн дагуу Газар, Далайн харилцааны яам жил бүрийн 01-01-нд хөрөнгийн үнийг нийтэд зарладаг. Гэтэл манай улсад ҮХЭХАТ-ийн тухай хууль 2000 онд батлагдан мөрдөгдсөнөөс хойш татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай нэг удаа өөрчлөлт орсон. Татварын бааз суурийг нэмэгдүүлэх, татварын суурийг оновчтой тодорхойлох талаар 16 жилийн туршид нэг ч удаа өөрчлөлт ороогүй байна.ҮХЭХАТ-ын суурь буюу үнэлгээг татварын зорилгоор тодорхойлох ямар нэгэн аргыг төрийн захиргааны байгууллаас огт тогтоогоогүй нь татварын тэгш шударга байх зарчим алдагдах, татвараас зайлсхийх боломжийг татвар төлөгчдөд олгож байна. Энэ байдал нь татварын орчинд ойлгомжгүй тодорхойгүй байдал бий болгож татвар төлөгч татварын албаны аль алиных нь ажилд төвөгтэй байдал үүсгэж байгаа юм . ҮХЭХ-д татвар ногдуулж буй өнөөгийн байдалд үнэлгээ өгч зохих санал зөвлөмжийг боловсруулах зайлшгүй шаардлага үүсч байна.   en_US
dc.subject хөрөнгийн үнэлгээ en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject үл хөдлөх хөрөнгө en_US
dc.subject эд хөрөнгийн албан татвар en_US
dc.subject хөрөнгийн даатгал en_US
dc.subject газрыг үнэлэх en_US
dc.subject татвар en_US
dc.title Татварын зорилгоор хөрөнгийн үнэлгээ хийх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс E341400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах