СЭЗИС - Бүтээлийн сан

Аэро Монголиа ХХК-ийн ажилтнуудын ажлын сэтгэл ханамжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбаатар, Уянга
dc.contributor.author Энхбаяр, Амарсайхан
dc.date.accessioned 2017-01-09T10:49:13Z
dc.date.available 2017-01-09T10:49:13Z
dc.date.issued 2017-01-09
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/550
dc.description.abstract Компанийн амжилтын үндэсийн нэг томоохон хэсэг нь ажилчид байдаг. Ажлын төлөө сэтгэлтэй, чадварлаг, идэвхи зүтгэлтэй ажилтан бол байгууллагадаа баялагыг бий болгож, хөгжлийг авч ирдэг гол хүчин зүйл юм (Стаут, 2009). Байгууллага ажилтнуудынхаа чадварыг бүрэн дүүрэн дайчлахын тулд тэдний сэтгэл ханамжид нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлон гаргаж ирсэн байх нь чухал юм. Ажилчдыг сэтгэл ханамжтай байхад нөлөөлдөг, тэднийг идэвхижүүлдэг хүчин зүйлсийг мэдснээр компани мэдээллийн чухал эх үүсвэртэй болж, ажилтанд тохирсон идэвхижүүлэлтийг аргыг хэрэглэх боломжтой болох юм. Хэрвээ боловсролын түвшингээ хамгийн түрүүнд нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзлэг ажилтан байвал түүнд боловсролын түвшингээ нэмэгдүүлэх боломжийг олгох хэрэгтэй. Хүсч авсан зүйлээ хүлээж авсан ажилтан удирдлагуудтай сайн харилцаатай байхыг эрмэлзэж, ажлаа сайн биелүүлэхийг хичээдэг. Өөрөөр хэлбэл өвчтөний хаана юу нь өвдөж байгааг яг зөв оношлох хэрэгтэй бөгөөд онош хир зөв тодорхойлсоноос хамаараад дараагийн эмчилгээ үр дүнтэй байх эсэх шийдэгддэгтэй адил юм. Ажлын сэтгэл ханамжид нөлөөлөх үндсэн хүчин зүйлсийг доорхи зургаар илэрхийлсэн бөгөөд тэдгээрийг онцгойлон авч үзсэнээр аль ч байгууллагын ажилтнуудын сэтгэл ханамжийг тодорхойлох, дээшлүүлэх бололцоотой гэж дүгнэж байна. Энэхүү дипломын ажлын хүрээнд менежментийн шинжлэх ухааны ажлын сэтгэл ханамжийн талаарх онолын ойлголтыг харьцуулан судалж байгууллагын ажлын ханамжийг тодорхойлох судалгааны аргаар Агаарын тээврийн Аэро Монголиа ХХК-ийн ажилчдын сэтгэл ханамжийн бодит түвшинг тодорхойлсон. Агаарын тээврийн байгууллагын хувьд ажилчдын ажлаас авах ханамж, ажилдаа хандах хандлага зэрэг нь бизнесийн бусад байгууллагатай харьцуулахад харьцангуй онцлогтой байна. Ажлын ханамжийг бүрдүүлэгч хүчин зүйлс: • Хамт олны уур амьсгал • Удирдлагын арга барил • Ур чадвар • Эрх мэдэл • Өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж • Ажлын орчин зэрэг байдаг (Л.Гантуяа, 2009) en_US
dc.subject сэтгэл ханамжийн судалгаа en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject Аэро Монголиа ХХК en_US
dc.subject ажлын байран дах сэтгэл ханамж en_US
dc.subject байгууллагын зан төлөв en_US
dc.subject хувь хүний хүрээ en_US
dc.subject ажлын ханамжийг бүрдүүлэгч хүчин зүйл en_US
dc.subject хүний нөөц en_US
dc.title Аэро Монголиа ХХК-ийн ажилтнуудын ажлын сэтгэл ханамжийн судалгаа en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах