СЭЗИС - Бүтээлийн сан

"Ноолууран бүтээгдэхүүний брэнд эквитид, хэрэглэгчийн сэтгэл зүйн ялгаатай сегментүүдийн, хандлагын нөлөөг тодорхойлох судалгаа"

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Сайн-Од
dc.contributor.author Даваадорж, Энхтуул
dc.date.accessioned 2017-01-09T10:12:51Z
dc.date.available 2017-01-09T10:12:51Z
dc.date.issued 2017-01-09
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/545
dc.description.abstract Судалгааны ажлын зорилго нь ноолууран бүтээгдэхүүний брэнд эквитид хэрэглэгчийн сэтгэл зүйн ялгаатай шинж чанарууд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох бөгөөд судалгаанд хоёр таамаглал дэвшүүлсэн. Нэгдүгээрт хэрэглэгчийн хүн ам зүйн хүчин зүйлс нь ноолууран бүтээгдэхүүний брэнд эквитид хэрхэн нөлөөлдөг эсэх тухай бөгөөд ноолууран бүтээгдэхүүний брэнд эквитид хүн ам зүйн хүчин зүйлсүүд нь ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй болох нь тогтоогдсон. Хоёрдугаарт хэрэглэгчийн сэтгэл зүйн ялгаатай сегментүүд болох (VALS II) Амжилтад хүрэгсэд, Итгэгчид, Туршигчид, Шинийг санаачлагч, Бүтээгчид, Тэмцэгчид, Тэсч үлдэгсэд, Сэтгэгчид сегментүүдийн хандлага нь ноолууран бүтээгдэхүүний брэнд эквитид хэрхэн нөлөөлж буйг шалгахад мөн ач холбогдолгүй нь батлагдсан. Судалгаанд ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгч 483 хүнээс асуулга авах журмаар мэдээлэл, тоон өгөгдөл цуглуулсан. Судалгаанд тоон судалгааны аргачлалыг ашигласан бөгөөд хамаарлын ач холбогдлыг Корреляци болон Регрессийн шинжилгээ, нэг талт ANOVA, Хоёр үл хамаарсан түүврийн Т-шалгуураар шалгасан. Судаалгаанд хамрагдсан нийт хамрагдсан хэрэглэгчдийн 60.9% нь “Говь” брэндийн ноолууран бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг байна. Тэр дундаа нийт хэрэглэгчдийг сэтгэл зүйн ялгаатай бүлгүүдээр хувааж үзэхэд Туршлагажигч сегментийн хэрэглэгчид хамгийн олон байсан. Судалгааны ажлыг Бангкок хотын “Тансаг зэрэглэлийн гар цүнхний брэнд эквитид, хэрэглэгчийн сэтгэл зүйн хэсэгчлэлийн нөлөө” гэсэн судалгааны ажилд тулгуурлан хийсэн бөгөөд уг судалгааны ажилд хэрэглэгчийн сэтгэл зүйн ялгаатай бүлгүүд маш ихээр нөлөөлж байгааг харуулсан байсан. en_US
dc.subject ноос ноолуур en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject ноолууран бүтээгдэхүүний брэнд en_US
dc.subject брэнд ба брэндийн эквити en_US
dc.subject хэрэглэгчийн зан төлвийн загвар en_US
dc.subject брэндийн цуурай загвар en_US
dc.subject ноолуурын салбарын өнөөгийн байдал en_US
dc.subject сэтгэл зүй en_US
dc.title "Ноолууран бүтээгдэхүүний брэнд эквитид, хэрэглэгчийн сэтгэл зүйн ялгаатай сегментүүдийн, хандлагын нөлөөг тодорхойлох судалгаа" en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах