Хураангуй:
Онгоцны билет худалдан авахдаа хямд үнийг чухалчлан үздэг цаг үе өнгөрч найдвартай сайн үйлчилгээтэй агаарын тийз борлуулдаг кассаар тогтмол үйлчлүүлэх хандлагатай болоод байна. Ойрын хугацаанд манай улсын төрөөс иргэний нисэхэд 2020 он хүртэлх баримтлах бодлого, шинэ нисэх онгоцны буудлын томоохон төслийн хүрээнд агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо эрчимтэй өсөх хандлага ажиглагдаж байгаа тул үйлчилгээний чанар, найдвартай байдал дээр тулгуурлан зах зээл дээр өрсөлдөхүйц, гадаад орчны хувьсамтгай нөхцөлд шуурхай хариу үйлдэл үзүүлэх органик бүтэцтэй компанийн эрэлт хэрэгцээ орчин үеийн нээлттэй зах зээл дээр нэмэгдэнэ. Монгол улсын иргэний агаарын тээврээр зорчигчдын агаарын тийз захиалах үйл явцад гардаг хэрэгцээ, шаардлагыг судалгааны үндсэн дээр тодорхойлж үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээг хангахад чиглэгдсэн орчин үеийн техник технологийн шийдлийг үйл ажиллагаандаа тусгасан билет борлуулах төвийг ойрын 2 жилийн хугацаанд олон нийтэд таниулах, тогтвортой эрхэлж явуулахад шаардлагатай шийдвэр гаргалтуудыг боловсруулах.