Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд болох Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Кредит банк, Хас банк, Капитрон банк, Капитал банк, Эрэл банк, Улаанбаатар банкуудын 2003-2014 оны орц болон гарцыг төлөөлөх статистикийн мэдээлэлд тулгуурлан үр ашигт байдлыг тооцсон шинжилгээ, судалгааг хийж гүйцэтгэв. Судалгаанд өгөгдлийн дугтуйн шинжилгээ (DEA)-ний аргачлалыг ашигласан бөгөөд DEAP программаар үр ашгийг тооцоолсон болно. Банкуудын нийт зардал болон хадгаламжийн түвшинг орц, харин аж ахуйн нэгж, байгууллага болон өрхүүдэд олгосон нийт зээлийн хэмжээг гарцаар авч банкуудын үр ашгийг шинжлэлээ.
2003-2014 онуудын өгөгдлийг судалгаандаа ашигласан ба өнөөгийн байдлаар санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй банкуудаас аль банк нь хамгийн үр ашигтай ажиллаж байгааг тодорхойлж гаргасан төдийгүй бусад банкууд үр ашгийн хэмжээгээ сайжруулахын тулд ямар арга хэмжээ авч болох, яагаад үр ашиг муутай ажилласан талаарх шинжилгээнүүдийг гүйцэтгэх замаар үнэлэлт, дүгнэлт гаргалаа.