Хураангуй:
Энэхүү судалгаанд эрдэс бүтээгдэхүүний спот үнийг таамаглахад барааны фьючерсийг ашиглах боломжтой эсэхийг судлахыг зорьсон бөгөөд Монгол улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн дэлхийн зах зээлийн спот үнэ болон фьючерсийн гэрээний үнийг ашиглан, эконометрик загваруудаар үнэлгээ хийв. Зэсийн богино хугацаатай фьючерсийн гэрээний үнийг зэсийн спот үнийг таамаглахад ашиглах бас нэгэн тайлбарлагч хувьсагчаар сонгох боломжтой гэсэн үр дүнд хүрэв.