Хураангуй:
Улс орон бүрийн хувьд тэнцвэртэй, тогтвортой хөгжил гэдэг бол маш чухал байдаг. Энэхүү судалгааны ажил нь аймгуудын хөгжлийн ялгаатай байдлыг Хүний хөгжлийн индексээс өөр олон шалгуурт аргачлалаар үнэлж эрэмбэлэх, түүний шалтгааныг тайлбарлах, мөн хөгжилд нөлөөлж болохуйц хүчин зүйлсийг гаргаж ирэхэд энэхүү судалгааны зорилго оршино. Хөгжлийн ялгаатай байдлыг илрүүлэх, хөгжлөөр нь эрэмбэлхийн тулд Энтропи болон Топсис аргачлалуудыг ашигласан ба нийслэл хот болох Улаанбаатар хот хамгийн өндөр хөгжилтэй гэсэн үр дүн өгсөн бол баруун захын аймаг болох Баян-Өлгий аймгийн хувьд хамгийн буурай хөгжилтэй аймаг гэсэн үр дүн гарсан. Үүний дараагаар панел өгөгдлийн шинжилгээгээр хөгжилд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлсон ба үүндээ хөгжлийг 1 хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн болон Топсис үнэлгээний аргын үр дүнгүүдээр төлөөлүүлэн авсан. Үр дүнд нь аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээ, улсын төсвийн хөрөнгө оруулалт, газар тариалангийн талбайн хэмжээ, хүн амын өсөлт, боловсрол, малын тоо толгой зэрэг нь тодорхой нөлөөтэй болох нь харагдсан.