dc.description.abstract |
Манай улсад 390 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулдгаас 82 зэрэглэлтэй жуулчны бааз байдаг. Зэрэглэлтэй гэдэг нь тухайн жуулчны бааз болон амралтын газар стандарт шаардлага хангасан үгүйг илтгэж буй юм. Жуулчны бааз, амралтын газруудад байгаль орчинд тавигдах ерөнхий шаардлага, барилга байгууламжид тавигдах ерөнхий шаардлага, аюулгүй байдлын шаардлага, зочны аюулгүй байдал, галын аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, хүний нөөцөд тавих шаардлага, нийгмийн хариуцлага, амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын үйлчилгээнд тавих шаардлага зэрэг ерөнхий шаардлагууд тавигддаг. Эдгээр шаардлагад амрагч болон аялагчийг эрүүл аюулгүй орчинд тав тухтай амарч үйлчлүүлэх зорилготой. Үүнээс гадна амрагчдыг татах, илүү тав тухтай орчинг бүрдүүлэхийн тулд нэмэлт бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох шаардлагатай.
Тиймээс “Хорго Тэрхийн Цагаан нуур”–н байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулдаг “Тэрх энх” жуулчны баазын одоогийн бодит байдлыг дээрхи стандарт шаардлагаар үнэлэн, тухайн стандарт шаардлагад нийцсэн жуулчны бааз болгон өргөжүүлэн сайжруулахын тулд энэхүү дипломын төсөл туслах юм. |
en_US |