Хураангуй:
Энэхүү дипломын ажлын гол зорилго нь “Онлайн худалдан авагчдын зан төлөвийг тодорхойлох” ба ингэхдээ онлайн худалдан авагчдын интернетийн хэрэглээг тодорхойлж, хүйсээс хамаарсан зан төлөвийн ялгааг гаргаж ирэх, нийт онлайн худалдан авагчдын хувьд хандлагад нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох, судалгааны үр дүнд үндэслэн тус бүрт зориулсан оновчтой санал зөвлөмжийг боловсруулахад оршино. Шинжих болон тодруулах судалгааны аргыг ашигласан ба судалгааг биечилсэн болон онлайн хэлбэрээр Улаанбаатар хотын 238 онлайн худалдан авагчдаас дөхөмтэй түүврийн арга ашиглан өгөгдөл цуглуулсан ба 216 өгөгдөлд шинжилгээ хийсэн.