СЭЗИС - Бүтээлийн сан

Даатгалын баталгааны эрх зүйн зохицуулалт тулгамдсан асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Батсуурь, Сүндэр
dc.date.accessioned 2026-11-06T05:35:51Z
dc.date.available 2026-11-06T05:35:51Z
dc.date.issued 2026-11-06
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4943
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсад хэрэглэгдэж буй даатгалын баталгааны эрх зүйн зохицуулалт, түүний онолын үндэс, практик хэрэглээ болон тулгамдсан асуудлыг судлав. Даатгалын баталгаа нь гэрээний үүргийн биелэлтийг хангах, захиалагчийн эрх ашгийг хамгаалах, төслийн санхүүгийн эрсдэлийг бууруулах чиг үүрэг бүхий санхүү, эрх зүйн хэрэгсэл бөгөөд барилга, дэд бүтэц, төрийн худалдан авах ажиллагаа зэрэг салбарт өргөн хэрэглэгдэж байна. Судалгааны хүрээнд Монгол Улсын Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох журмуудыг шинжилж, баталгаа, батлан даалт, банкны баталгаа болон даатгалын баталгааны эрх зүйн ялгаа, онцлогийг харьцуулан судалсан. Мөн олон улсын эрх зүйн зохицуулалт, тухайлбал FIDIC, ICC URDG 758, UNCITRAL болон Казахстан, ХБНГУ-ын туршлагыг авч үзэн Монголын эрх зүйн орчинтой харьцуулсан болно. Түүнчлэн Монголын даатгалын зах зээл дэх практик хэрэглээ, даатгалын синдикат, давхар даатгалын хэрэглээ, банкны болон даатгалын баталгааны ялгаа, хэрэглэгчийн эрх ашигтай холбоотой асуудлыг судалж, эрх зүйн зохицуулалтын тодорхой бус байдал, практикт үүсч буй хүндрэлүүдийг тодорхойлов. Судалгааны үр дүнд Монгол Улсад даатгалын баталгааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэх, даатгалын компаниудын эрсдэл даах чадамжийг нэмэгдүүлэх, давхар даатгалын тогтолцоог бэхжүүлэх, төрийн худалдан авах ажиллагаанд хэрэглэх эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. en_US
dc.subject Даатгалын баталгаа, баталгаа, батлан даалт, банкны баталгаа, давхар даатгал, төрийн худалдан авах ажиллагаа, эрсдэлийн удирдлага, даатгалын эрх зүй. en_US
dc.title Даатгалын баталгааны эрх зүйн зохицуулалт тулгамдсан асуудал en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах