Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дахь
шүүхийн зардлын эрх зүйн зохицуулалт, түүний онол, практикт тулгамдаж буй асуудлыг
судалсан болно. Судалгаанд шүүхийн зардлын ойлголт, төрөл, нөхөн төлүүлэх зардлын
хэмжээ, зардлаас чөлөөлөх болон хуваарилах зохицуулалтыг түүхэн уламжлал, одоогийн
хууль тогтоомжийн хүрээнд авч үзсэн. Монгол Улсын ИХШХШтХ-д шүүхийн зардлыг
улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан боловч практикт шинжээчийн зардал зэрэг хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй гарах зардлыг төлөх механизм тодорхой бус,
төсвийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хэрэг удаашрах, түдгэлзэх нөхцөл үүсэж байна.
Мөн гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн зардлыг нөхөн төлүүлэх ажиллагаа практикт
жигд хэрэгжихгүй байгаа нь судалгаагаар илэрч байна. Иймд ХБНГУ болон БНКУ-ын
зохицуулалттай харьцуулан, шүүхийн тусгай дансаар дамжуулан зардлыг урьдчилан
төвлөрүүлэх, чөлөөлөх болон хэсэгчлэн төлүүлэх шалгуурыг тодорхой болгох, шинжээчийн
зардлын төлбөрийн процессыг нарийвчлан хуульчлах шаардлагатай гэж дүгнэв.