Хураангуй:
Энэхүү дипломын ажлаар Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог гэрээг тайлбарлах арга аргачлалын тухай онолын болон шүүхийн шийдвэрийн судалгаа, олон улстай харьцуулсан судалгаа хийж эрх зүйн зохицуулалтыг сайжруулах хэрэгтэй эсэх дээр дүгнэлт өгсөн. Мөн холимог гэрээ гэж юу болох талаар онолын ойлголтуудыг оруулсан. Дийлэнх тодорхойлолтод холимог гэрээг нэгэн адил байдлаар тайлбарласан байдаг. Тиймээс судалгааны ажилдаа гэрээний тодорхойлолтоос гадна тус гэрээг хэрхэн тайлбарлах аргачлал, холимог гэрээг бүтээх үе шат, гэх мэтчилэн тодорхойлолтуудыг оруулсан. Мөн судалгааны ажлын зорилго болох хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй эсэхэд хариулт өгөхийн тулд харьцуулсан судалгааг хийж Монгол улсын холимог гэрээний зохицуулалтад өөрчлөлт оруулсан тохиолдолд хэрхэн тайлбарлах арга болон хэрэглэгдэх аргачлалыг тусгаж, хуулийн зохицуулалтын загвар жишээ гаргасан.