Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь Монгол Улсын түрээсийн гэрээний эрх зүйн
зохицуулалтын онолын үндэс, практик хэрэгжилт болон шүүхийн практикт тулгамдаж
буй асуудлуудыг судлахад чиглэв. Судалгааны хүрээнд түрээсийн гэрээний эрх зүйн
шинж, улсын бүртгэлийн шаардлага болон гэрээний хүчин төгөлдөр байдлын хоорондын
хамаарал, түрээслэгчийн засан сайжруулалтын зардлыг шаардах эрхийн үндэс, хэмжээ,
шалгуурыг шинжилсэн болно.
Судалгаанд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын
01-ний өдрийн хооронд гарсан Улсын дээд шүүхийн тогтоолыг хамруулж, тэдгээрийн
маргааны үйл баримт, хэрэглэсэн хуулийн зүйл заалт, шүүхийн үнэлгээ болон
шийдвэрийн үр дагаврыг харьцуулан шинжилсэн болно. Мөн судалгааны хүрээнд
Монгол Улсын зохицуулалтыг Япон болон Бүгд Найрамдах Солонгос Улсын (цаашид
БНСУ гэх) түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалж, үл хөдлөх
эд хөрөнгийн түрээсийн гэрээний улсын бүртгэлийн шаардлагын эрх зүйн үр дагавар,
засан сайжруулалтын зардлын ангилал болон гэрээний хэлбэрийн шаардлагыг зөрчсөний
үр дагаврыг авч үзсэн. Судалгаанд шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний арга болон
харьцуулсан эрх зүйн аргыг ашигласан болно.