| dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаар мал, амьтны, тэр дундаа хурдан морины гарал үүсэл,
удам угсааг блокчейн технологи болон ухаалаг гэрээнд суурилан баталгаажуулах
системийн хэрэгцээ шаардлага, хэрэгжих боломжийг судалсан билээ. Одоогийн
төвлөрсөн бүртгэлийн тогтолцоо нь өсөн нэмэгдэж буй зах зээлийн худалдах, худалдан
авах хэрэгцээ, мэдээллийн нэгдсэн баталгааг хангах шаардлагад бүрэн нийцэхгүй
байгааг тогтоож, блокчейн технологийг нэвтрүүлэх замаар мэдээллийн ил тод,
өөрчлөгдөшгүй байдлыг хангах шийдлийг боловсрууллаа. Судалгааны хүрээнд Ethereum
тест сүлжээ болон Solidity ухаалаг гэрээг ашиглан системийн техникийн зохиомжийг
гаргасан. Энэхүү системээр дамжуулан нь малчид өөрсдийн малыг бүртгэж, удирдах ба
олон нийт малын гарал үүслийг шалган төрийн системтэй тулган харах боломжийг
олгоно. Системийн хэрэглэгчийн интерфейсийг малчин, уяачдын онцлогт тохируулан
энгийн, ойлгомжтой байдлаар шийдэж, Heuristic үнэлгээгээр шалгасан. Уг систем
нэвтэрснээр мал аж ахуйн салбарт итгэлцлийг бэхжүүлэх, эдийн засгийн эргэлтийг
хурдасгах ач холбогдолтой юм. |
en_US |