СЭЗИС - Бүтээлийн сан

DIGIPAY АППЛИКЕЙШНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батмөнх, Ганшагай
dc.contributor.author Батаа, Дэлгэрмааа
dc.date.accessioned 2026-08-21T06:17:07Z
dc.date.available 2026-08-21T06:17:07Z
dc.date.issued 2026-08-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4910
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид цаг хугацаа болон байршлын хязгаарлалтгүйгээр, хэзээ ч хаанаас ч санхүүгийн төрөл бүрийн гүйлгээ хийх боломжтой болсон тул цахим банкны үйлчилгээг улам бүр ихээр ашиглах болсон (Hammoud, J.,Bizri, R. M., & El Baba,, 2018). Мобайл банк, өөрөөр хэлбэл “m-banking” буюу мобайл санхүүгийн үйлчилгээ нь ухаалаг гар утас, таблет зэрэг хөдөлгөөнт төхөөрөмжөөр дамжуулан төрөл бүрийн банк, санхүүгийн үйлчилгээнд нэвтрэх боломж олгодог технологийн шинэчлэл юм. Мобайл банк нь хувь хүмүүс санхүүгээ удирдах аюулгүй, тохиромжтой систем бөгөөд уламжлалт банкны салбар дээр очиж үйлчлүүлэх шаардлагыг багасгаж, хэрэглэгчид хаанаас ч, хэзээ ч банкны үйлчилгээ авах боломж олгодог. (Nikita, 2024) Цахим банкны нэвтрүүлэлт нь банкны салбар дээр очин үйлчлүүлэх хүлээлгийн хугацааг бууруулж, хүн амын дийлэнх хэсгийг банкны үйлчилгээнд хамруулах боломжийг бүрдүүлж байна (Arcand, M., PromTep, S., Brun, I., & Rajaobelina, L., 2017). Хэрэглэгчдийн ухаалаг гар утасны хэрэглээ жилээс жилд ихсэн, олон төрлийн бизнесүүд мобайл төлбөрийн систем нэвтрүүлж байгаа зэрэг нь мобайл банк хэрэглээг нэмэгдүүлж байгаа билээ. Санхүүгийн салбар дахь шинэ суваг болох мобайл банкны талаар хийгдсэн ихэнх судалгаанууд нь хэрэглээний нэвтрэлтийн (adoption) асуудалд дээр төвлөрдөг. Мобайл банкны талаарх олон эмпирик судалгаа хэрэглэгчид яагаад мобайл банк ашиглахыг сонгодог, ямар хүчин зүйлс болон сэдэл нь хэрэглээг бий болгодгийг ойлгохыг зорьдог байна (Oliveira, 2016). Гэвч мобайл банк ашигласны дараах үе шат, тухайлбал хэрэглэгчийн сэтгэл ханамж хэр байгаа талаарх судалгаа харьцангуй ховор байдаг байна. Дэлхий дахинд болон Монгол улсад мобайл банкны хэрэглэгчийн сэтгэл ханамжтай холбоотой судалгааны ажил нэмэгдэж байгаа хэдий ч “Хаан банк” компанийн “DigiPay” аппликейшн дээр хийгдсэн судалгааны ажил байхгүй байна. Мөн DigiPay аппликейшны хэрэглэгчийн тоог Хаанбанк аппликейшны хэрэглэгчийн тоотой энэ дүйцэхүйц байх ирээдүйн зорилготой байгаа ба хэрэглэгч нар яаг ямар шалтгааны улмаас энэхүү аппликейшны хэрэглээг илүү их нэмэгдүүлэх талаарх зорилтот судалгаа хийж байгаагүй нь энэхүү сэдвийг сонгосон үндэслэл болсон юм. Иймд уг судалгаагаар зардал, аюулгүй байдал, харьцангуй давуу тал, хариу үйлдэл, ая тухтай байдал, гүйцэтгэл, ашиглахад хялбар байдал зэрэг нь сэтгэл ханамжид хэр нөлөөлж байгааг олоход оршино. en_US
dc.subject DIGIPAY en_US
dc.subject АППЛИКЕЙШН en_US
dc.subject ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС en_US
dc.subject ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ en_US
dc.title DIGIPAY АППЛИКЕЙШНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах