СЭЗИС - Бүтээлийн сан

ТӨВ БАНКНЫ ДИЖИТАЛ ВАЛЮТ (ТБДВ)-ЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БА МОНГОЛЫН БЭЛЭН БАЙДАЛ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Дэлгэрням, Мандухай
dc.date.accessioned 2026-07-07T08:14:19Z
dc.date.available 2026-07-07T08:14:19Z
dc.date.issued 2026-07-07
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4902
dc.description.abstract Энэхүү дипломын ажил нь Төв банкны дижитал валют (Central Bank Digital Currency) буюу ТБДВ-ийн эрх зүйн мөн чанар, зохицуулалтын онолын үндэс, олон улсын чиг хандлага, Монгол Улсад нэвтрүүлэх эрх зүйн боломж болон бэлтгэл байдлыг эрх зүйн судалгааны үүднээс шинжлэхэд чиглэгдсэн. CBDC нь төлбөр тооцоог дижитал хэлбэрт шилжүүлэх энгийн технологийн шинэчлэл бус, харин төрийн баталгаатай мөнгийг дижитал орчинд шинэ хэлбэрээр оршин тогтнох боломжтой болгох замаар мөнгөний эрх зүй, төв банкны бүрэн эрх, төлбөрийн системийн зохицуулалтад шинэ ангилал, шинэ хариуцлагын хүрээ бий болгож буй бодлогын шийдвэр болохыг энэхүү судалгаанд үндэслэн авч үзсэн. Судалгааны онолын хэсэгт мөнгөний эрх зүйн хөгжлийн суурь ойлголт, мөнгөний уламжлалт хэлбэрүүдээс ялгарах шинж, төв банкны мөнгө болон арилжааны банкны мөнгөний ялгаа, ТБДВ-ийн төрөл, хэрэглээний загвар, эрх зүйн үндсэн шинжийг олон улсын байгууллагуудын судалгаа, онолын баримт бичгийн хүрээнд авч үзсэн. Мөн ТБДВ нь төв банкнаас гаргасан байх, төв банкны шууд өр төлбөр байх, төрийн баталгаатай байх, дижитал хэлбэрээр орших, төлбөрийн хэрэгсэл байх, зохицуулалт болон хяналт шаарддаг байх зэрэг шинжийг агуулдаг болохыг тодорхойлсон. Түүнчлэн ТБДВ-ийг уламжлалт цаасан мөнгө болон крипто хөрөнгөөс эрх зүйн мөн чанарын хувьд ялган судалсан. Цаасан мөнгө нь төв банкнаас гаргасан биет хэлбэртэй хууль ёсны төлбөрийн хэрэгсэл бол крипто хөрөнгө нь төрийн баталгаагүй, төв банкны өр төлбөрт хамаарахгүй, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамааран үнэ цэнэ нь хэлбэлздэг дижитал хөрөнгө юм. Харин ТБДВ нь төв банкны шууд баталгаатай, үндэсний мөнгөн тэмдэгтийн дижитал хэлбэр болох тул түүнийг мөнгө болон крипто хөрөнгөтэй адилтган үзэх боломжгүй гэж дүгнэсэн.
dc.language.iso mng en_US
dc.title ТӨВ БАНКНЫ ДИЖИТАЛ ВАЛЮТ (ТБДВ)-ЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БА МОНГОЛЫН БЭЛЭН БАЙДАЛ en_US
dc.type Book en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах