СЭЗИС - Бүтээлийн сан

Бэлэглэлийн гэрээний эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудлууд

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Мөнхбат, Мөнх-Оргил
dc.date.accessioned 2026-07-07T08:12:52Z
dc.date.available 2026-07-07T08:12:52Z
dc.date.issued 2026-07-07
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4894
dc.description.abstract Монгол Улсад 2025 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт нийт 12,180 бэлэглэлийн гэрээ бүртгэгдсэн байдаг. Энэ нь тухайн жилд бэлэглэлийн гэрээгээр шилжсэн эд хөрөнгийн тоог харуулах бөгөөд тус тоо жил бүр тогтмол энэ хэмжээний өндөр буюу ойролцоогоор 10,000 байдаг. Гэвч практикт эдгээр нь бүгд бодит бэлэглэл байсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд анхнаасаа бэлэглэх хүсэл зорлиггүйгээр харин өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор аль эсвэл дүр үзүүлж энэ гэрээг байгуулах нь элбэг байдаг. Бэлэглэлийн гэрээ нь гэрээ байгуулах процесс харьцангуй хялбар, нэг талаас үүргийн гүйцэтгэл шаарддаггүй тул бэлэглэх бодит хүсэл зориггүйгээр ашиглах нөхцөл бүрдэж байгаа. Ялангуяа үл хөдлөх эд хөрөнгийн худалдах-худалдан авах хэлцэлд 2 хувийн татвар ногдуулдаг бол бэлэглэлийн гэрээний хувьд татвар ногдуулдаггүй тул татвараас зайлсхийх хэрэгсэл болгон ашиглагдах нөхцөлийг бий болгож байна. Монгол улсын ТЕХ-ийн 7.2.22-д “өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар” хэмээн энэ төрлийн татварыг нэрлэсэн боловч нарийвчилсан зохицуулалт байдаггүй угтаа бол энэ татварын шаардлага нь нийгэм дэх хөрөнгийн төвлөрлийг зохистой түвшинд хадгалах, татварын дахин хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, улмаар нийгмийн давхаргын ялгааг бууруулах байдаг боловч үүнээс илүүтэйгээр Монгол улсад зохицуулалтгүйн улмаас татвараас зайлс хийх хэрэгсэл болж байна. Мөн анхнаасаа бэлэглэх зорилоггүйгээр хийгдсэн бэлэглэлийн гэрээ нь эргээд эрх зүйн маргаан болох нь их байдаг нь шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээгээр ажиглагдсан юм. Иймээс бэлэглэлийн гэрээний татварын зохицуулалт Монгол улсад шаардлагтай байгаа бөгөөд ХБНГУ-ын бэлэглэлийн гэрээний зохицуулалттай харицуулсан судалгаа хийсний үндсэн дээр Монгол улсад зохистой гэж үзсэн санал шийдлийг боловсруулсан болно. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject Бэлэглэлийн гэрээ, Татвараас зайлс хийх, Халхавчлах хэлцэл en_US
dc.title Бэлэглэлийн гэрээний эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудлууд en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах