СЭЗИС - Бүтээлийн сан

Хөгжиж буй орны макро эдийн засгийн загвар: Монгол Улсын жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Пүрэвбаасан , Номуунзаяа
dc.contributor.author Цэрэннадмид, Буян-Өлзий
dc.date.accessioned 2026-07-07T08:07:27Z
dc.date.available 2026-07-07T08:07:27Z
dc.date.issued 2026-07-07
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4891
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар Х. Надеем, П. Монтел (1990) нарын боловсруулсан “Хөгжиж буй орны макро эдийн засгийн загвар” нь Монгол Улсын бодит тоон өгөгдлийг тайлбарлаж чадах эсэхийг шалгасан. Ингэхдээ калибраци болон түүхэн симуляцийн аргыг ашигласан бөгөөд үр дүнгийн хувьд уг бүтцийн загвараар үүсгэсэн өгөгдөл нь Монгол Улсын бодит өгөгдөлтэй зарим хувьсагчдын хувьд дөхүү таарч байсан бол бусад хувьсагчдын хувьд хангалттай нийцэхгүй байна. Тухайлбал хувьсагчдын мөчлөгийн харьцуулалтын хувьд симуляцилсан нийт 9 хувьсагчдаас 6 нь бодит өгөгдөлтэй сөрөг корреляцитай байсан. Мөн абсолют дундаж алдаа (MAE) нь трендийн харьцуулалтын хувьд дунджаар 17 хувь байсан. График харьцуулалтаас харвал симуляцилсан хөрөнгө оруулалт, хэрэглээ, мөнгөний нийлүүлэлт зэрэг хувьсагчид нь хамгийн ихээр бодит өгөгдлийн тренд болон мөчлөгөөс зөрж байна. Эдгээр үр дүнгүүд дээрээ үндэслэн энэхүү хөгжиж буй орны макро эдийн засгийн загвар нь Монгол Улсын хувьд тохирохгүй байгаа бөгөөд үүний шалтгааныг загварын тайлбарлах чадвар хоцрогдсон мөн Монголын нөхцөлд таарахгүй байгаа гэдэг таамаглалуудыг дэвшүүлж байна. en_US
dc.subject Симуляци, калибраци, макро эдийн засгийн бүтцийн загвар en_US
dc.title Хөгжиж буй орны макро эдийн засгийн загвар: Монгол Улсын жишээн дээр en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах