СЭЗИС - Бүтээлийн сан

Улсын Төсөвт Гол Эрдэс Бүтээгдэхүүний Тэнцвэржүүлсэн Үнийг Тооцох Хувилбарын Шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дагиймаа, Түвшинжаргал
dc.contributor.author Баярсайхан, Бат-Амгалан
dc.date.accessioned 2026-07-07T08:06:42Z
dc.date.available 2026-07-07T08:06:42Z
dc.date.issued 2026-07-07
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4890
dc.description.abstract Монгол Улсын төсвийн төлөвлөлтөд ашиглагдаж буй эрдэс бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийг тооцох одоогийн аргачлалын оновчтой байдлыг үнэлж, сайжруулах боломжийг тодорхойлохыг зорилоо. Судалгаанд нүүрс, зэс зэрэг төсвийн орлогод өндөр нөлөөтэй бүтээгдэхүүний үнийн тооцооллыг авч үзэн, Монгол Улсын хэрэглэж буй аргачлалыг Чили, Мексик, ОХУ, Тринидад ба Тобаго зэрэг байгалийн баялагт түшиглэсэн орнуудын туршлагатай харьцуулан шинжилсэн. Мөн Бай-Перроны бүтцийн өөрчлөлтийн тест, хөдөлгөөнт дундаж, экспоненциал жинлэсэн дундаж, медиан болон HP шүүлтүүр зэрэг аргачлалыг ашиглан эрдэс бүтээгдэхүүний үнийн мөчлөг, бүтцийн өөрчлөлтийг судалсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд Монгол Улсын одоогийн аргачлалд ашиглагдаж буй олон улсын жишиг үнэ болон 18-20 жилийн урт хугацааны дундаж нь бодит экспортын үнийн хөдөлгөөн, зах зээлийн бүтцийн өөрчлөлтийг бүрэн тусгаж чаддаггүй байна. Үүний улмаас төсвийн орлогын төлөвлөлтөд хэт өөдрөг таамаглал үүсэх эрсдэл ажиглагдав. Иймд Монголын экспортын онцлогт илүү нийцсэн үнийн эх сурвалж ашиглах, дундажлах хугацааг мөчлөгийн урттай уялдуулах, тэнцвэржүүлсэн үнийн тооцооллыг боловсронгуй болгох шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрлээ. en_US
dc.subject mэнцвэржүүлсэн үнэ, улсын төсөв, гол эрдэс бүтээгдэхүүн, нүүрсний үнэ, зэсийн үнэ, төсвийн тогтвортой байдал, хөдөлгөөнт дундаж, тогтворжуулалтын сан. en_US
dc.title Улсын Төсөвт Гол Эрдэс Бүтээгдэхүүний Тэнцвэржүүлсэн Үнийг Тооцох Хувилбарын Шинжилгээ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Майбат, Анармаа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах