| dc.contributor.advisor | Бямбасүрэн, Лхагважаргал | |
| dc.contributor.author | Даваасүрэн, Билгүүндэлгэр | |
| dc.date.accessioned | 2026-07-07T08:06:24Z | |
| dc.date.available | 2026-07-07T08:06:24Z | |
| dc.date.issued | 2026-07-07 | |
| dc.identifier | Бакалавр | en_US |
| dc.identifier.uri | https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4889 | |
| dc.description.abstract | Валютын ханш нь улс орны макро эдийн засгийн тогтвортой байдлыг тодорхойлох чухал үзүүлэлтүүдийн нэг ба бусад макро үзүүлэлтүүдэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг билээ. Монгол улсын ханшийн түүхэн үеэс харахад гадаад, дотоод олон шалтгаанаас үүдэн ханш хэлбэлзэж байсан бөгөөд ерөнхий тренд нь суларсан шинжтэй байна. Уг судалгаагаараа Монгол Улсын төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн хэлбэлзэлд дотоод болон гадаад макро эдийн засгийн шокууд хэрхэн нөлөөлж байгааг 2009 оны I улирлаас 2025 оны IV улирал хүртэлх хугацааны улирлын өгөгдлийг ашиглан Бейсийн аргачлал бүхий динамик стохастик ерөнхий тэнцвэрийн загвараар үнэлгээ хийв. Судалгааны үр дүнд ханшийн хэлбэлзэлд эрэлтийн шок хамгийн өндөр нөлөөтэй бөгөөд нийт хэлбэлзлийн 30.9 хувийг тайлбарлаж байна. Үүний дараа түүхий эдийн үнийн шок 19.8 хувь, ханшийн шок 19.5 хувь болон мөнгөний бодлогын шок 16.0 хувь нь ханшийн хэлбэлзлийг тайлбарлаж байна. Мөн нийлүүлэлтийн талын шок ханшид хамгийн удаан хугацаагаар нөлөө үзүүлж байна. Түүхий эдийн үнийн өсөлт нь экспортын орлогоор дамжин, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшид нөлөөлдөг байна. Харин мөнгөний бодлогын шок нь бодлогын хүүгээр дамжин ханшид богино хугацаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Мөн Монгол Улсын ханшийн хөдөлгөөний түүхэн хугацаанд дотоод эрэлт болон түүхий эдийн үнийн нөлөө голлож байна. | en_US |
| dc.subject | валютын ханш, ханшийн хэлбэлзэл, ДСЕТ загвар, Бейсийн үнэлгээ, мөнгөний бодлого, шок, валютын интервенц | en_US |
| dc.title | ГАДААД БОЛОН ДОТООД ШОКИЙН ХАНШИД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ ДИНАМИК ЗАГВАРААР ШИНЖЛЭХ НЬ | en_US |
| ife.Мэргэжил.Нэр | Бизнесийн эдийн засаг | |
| ife.Мэргэжил.Индекс | D310700 | |
| ife.Зэрэг | Бакалавр | |
| ife.Диплом.Зөвлөх | Цэрэндорж, Батсүх |