СЭЗИС - Бүтээлийн сан

СПОРТЫН ЭДИЙН ЗАСАГ: МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГТ NBA-ИЙН ТУРШЛАГАТАЙ ТАМИРЧИН ТОГЛОСНЫ НӨЛӨӨ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дагиймаа, Түвшинжаргал
dc.contributor.author Лхагвасүрэн, ПҮРЭВЖАВ
dc.date.accessioned 2026-07-07T08:04:43Z
dc.date.available 2026-07-07T08:04:43Z
dc.date.issued 2026-07-07
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4888
dc.description.abstract Энэхүү судалгаагаар NBA-ийн туршлагатай супер од тоглогч ДеМаркус Казинс Монголын сагсан бөмбөгийн дээд лигт оролцсон нь тасалбарын борлуулалт, багийн нэр хүнд болон ивээн тэтгэгчийн идэвхжилтэй хэрхэн холбогдож байгааг шинжиллээ. Судалгаанд 2025–2026 оны улирлын үндсэн улирал болон хасагдах шатны тасалбарын борлуулалтын мэдээлэл, ивээн тэтгэгч, тоглогчийн бүрэлдэхүүн болон багийн хөгжлийн үйл ажиллагаатай холбоотой олон нийтэд нээлттэй хоёрдогч эх сурвалжуудыг ашиглав. Шинжилгээнд харьцуулсан тоон шинжилгээ, кейс судалгааны арга, OLS болон бутархай ложит загварыг хэрэглэсэн. Үр дүнгээр үндсэн улирлын дундаж борлуулалт 54.99 хувь байсан бол шилдэг таван багийн шууд өрсөлдөөнтэй өдрүүдийн борлуулалт 67.93 хувь болж өндөр гарсан. BODONS оролцсон хасагдах шатны BODONS–APES болон BODONS–BRONCOS цувралууд 100 хувийн борлуулалттай болсон. Эконометрик үр дүнгээр APES-ийн оролцоо болон шилдэг таван багийн шууд өрсөлдөөн тасалбарын борлуулалттай хамгийн хүчтэй эерэг холбоотой байв. en_US
dc.subject спортын эдийн засаг, супер одын онол, сагсан бөмбөгийн дээд лиг, ДеМаркус Казинс, тасалбарын борлуулалт, спортын эрэлт en_US
dc.title СПОРТЫН ЭДИЙН ЗАСАГ: МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГТ NBA-ИЙН ТУРШЛАГАТАЙ ТАМИРЧИН ТОГЛОСНЫ НӨЛӨӨ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Майбат, Анармаа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах