СЭЗИС - Бүтээлийн сан

Хөдөө аж ахуйн салбарын гарцад цаг уурын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Даваа, Өнөржаргал
dc.contributor.author Эрдэнэ-Очир, Маргад-Эрдэнэ
dc.date.accessioned 2026-07-07T08:03:40Z
dc.date.available 2026-07-07T08:03:40Z
dc.date.issued 2026-07-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4885
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын гарцад цаг уурын өөрчлөлт хэрхэн нөлөөлдөг болохыг 21 аймаг болон Улаанбаатар хотыг хамруулсан 2009-2024 оны панел өгөгдөл ашиглан шинжиллээ. Судалгаанд Кобб-Дугласын үйлдвэрлэлийн функц, Рикардогийн хандлага болон Хансений босготой панел регрессийн арга зүйд суурилсан дөрвөн загварыг үнэллээ. Үр дүнгээс харахад малын нийт тоо нь ХАА-н салбарын гарцыг хамгийн тогтвортой тодорхойлогч хүчин зүйл болох нь бүх загварт баталгаажсан ба малын тоо 1 хувиар нэмэгдэхэд ХАА-н бодит ДНБ 1.06-2.05 хувиар өснө. Температурын өсөлт шугаман бус нөлөө үзүүлдэг болохыг босготой панел регрессийн загвараар баталсан бөгөөд T* = 3.08°C гэсэн босго утга тогтоогдов. Босгоос доош горимд температур нэмэгдэх нь ХАА-н гарцад харьцангуй эерэг нөлөөтэй байхад босгоос дээш горимд зуд болон хур тунадасны сөрөг нөлөө 6-16 дахин нэмэгдэж, ХАА-н салбарын гарцад сөрөг нөлөө үзүүлдэг болохыг батлав. Бүс нутгийн загвараас харахад говийн бүсэд температурын эерэг нөлөө Хангайн бүстэй харьцуулахад 3 дахин бага (7.7%, 24.8 %) байсан бол зүүн бүсэд сөрөг нөлөөтэй байна. Хур тунадас дөрвөн загварт бүгдэд нь сөрөг нөлөөтэй гарсан. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл бүс нутаг болон температурын горимоор ялгаатай болохыг нотолж, бүс нутгийн онцлогт тулгуурласан дасан зохицох бодлого боловсруулах шаардлагыг харуулж байна. en_US
dc.subject Хөдөө Аж Ахуй, Уур амьсгал, Цаг уурын өөрчлөлт, Температур, Хур тунадас, босготой панел регрессийн шинжилгээ, бүс нутгийн ялгаа, улирал, Монгол улс en_US
dc.title Хөдөө аж ахуйн салбарын гарцад цаг уурын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөө en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Дагиймаа, Түвшинжаргал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах